богино мэдээ New

Л.Халтар: Төрийн алба улс төрөөс ангид байх ёстой

Төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний төлөвшил, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн бодлого,  яамны албан хаагчид шийдвэрийг хэрэгжүүлэн, гүйцэтгэх түвшинд заавал ажиллаж байсан байх, мөн улс төрөөс ангид байх учиртай.

Н.Уранхолбоо

     “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслөөс хүлээгдэж буй үр дүн, хийх үйл ажиллагааг албан хаагчдад танилцуулах уулзалт Зам, Тээврийн хөгжлийн яаманд боллоо. Тус яамны алба хаагчид оролцсон уг уулзалтыг салбарын сайд Л.Халтар нээж үг хэлсэн юм. Тэрбээр, "Төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний төлөвшил, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, хүний нөөцийн бодлого,  яамны албан хаагчид шийдвэрийг хэрэгжүүлэн, гүйцэтгэх түвшинд заавал ажиллаж байсан байх, мөн улс төрөөс ангид байх учиртай" гэв. 

Мөн “Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаа”-ны талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулж, төслийн менежер П.Хулангоо “Дэд төслийн үйл ажиллагааны зорилго, хүлээгдэх үр дүн”, төслийн ажилтан О.Мөнхцэцэг “Төрийн албан хаагчийн зарчимч, шударга байдлыг нэмэгдүүлэх нь”, төслийн ажилтан Ш.Зулцэцэг “Төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, харилцан санал солилцсоноор уулзалт өндөрлөсөн юм.