богино мэдээ New

Г.Батбаяр: Мүүний шашиныг буруутгаж байгаа хэлбэрээр сурталчилж байна

Эрүүгийн хуулийн 144-р зүйл.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр шалгуулах нь зүйтэй. .

Монголд Мүүний шашин хэрхэн дэлгэрч байгаа тухай нэгэн сэтгүүлч нэвтрүүлэг бэлтгэн бүтэн сарын хугацаанд  рекламдаж, зарлаж байсан. Гэсэн хэдий ч  “С1” телевизийн удирдлагууд гаргах боломжгүй гэдгээ мэдэгдсэн гэж үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл хэлснээр нэвтрүүлэг зарлагдсан өдрөө гарсангүй. Тухайн сэтгүүлч нь энэ талаар өөрийн фэйсбүүк твиттертээ сүр дуулиантай зарлаж, “С1-ийн удирдлагууд худалдагдсан, үнэн ялна, май та нар ингээд хаагаарай” гэх зэргээр нотлох баримтгүй, сүржин, зохиомол байдлыг бий болгосон мэдэгдлүүдийг хийж эхэлсэн. Ингэснээрээ тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлыг татаж, үзэн ядах сэтгэлгээг бий болгов.

Монголд МҮҮН-ий шашин хөгжөөгүй, хүмүүс тэр бүр мэддэггүй байсан

 Тэгвэл үнэхээр түүний хэлсэнчлэн МҮҮН-ий шашин Монголд цэцэглэн хөгжсөн үү? гэдэг асуулт гарч ирнэ. Үнэндээ манай улсад сүм хийд нь байдаггүй, хаана үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, ямар зорилгоор авсан нь мэдэгдэхгүй зураг хөрөг ашиглаж нэвтрүүлэг хийж, улмаар нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа нь мэдээллийг түгээгчид өөрсдөө ямар зорилготой вэ? гэж хардахад хүргээд байна. Хүн бүр төдийлөн  мэддэггүй байсан шашныг Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн, эрх баригчдын дийлэнх нь энэ шашны итгэгч, номлогч, дагагч мэтээр тэр ярьж тайлбарлан, олны анхаарлын төвд авчирч, ийм шашны урсгал байдаг гэдгийг мэддэггүй байсан хүмүүс хүртэл судалж, анхаарч эхэлсэн. Тэгвэл аливаа зүйлийг нийгэмд эхэлж ямар нэг аргаар сурталчлан таниулаад дараа нь ард түмний тархийг угааж, тухайн зүйлдээ уусган оруулдаг жишгээр сэтгүүлч өөрөө Хар ПИ АР-ын аргаар МҮҮН-ийг нийгэмд сурталчлан таниулаад байна уу? гэж хардах хэсэг ч бий. Тэгвэл шашныг сурталчлан таниулах, улмаар шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах тал дээр манай улсад хуульзүйн  ямар тогтолцоо үйлчилдэг тухай хуульч, өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-Сүүлийн үед “Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэртэй нэвтрүүлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, энэ шашны тухай нийгэм тэр аяараа ярьж байна. Тэгэхээр Монгол хүн бүр мэддэггүй нэгэн урсгалыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн мэтээр дурын нэг сэтгүүлч ард түмэнд мэдээлж байгаа нь хуульд нийцэх үү?

-Монгол улсын Үндсэн хуулийн 14.2. “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө,.. шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсэн заалт бий. Гэтэл тухайн нэвтрүүлэгт хэт нэг талыг барьсан, бусдыг буруутгасан байдлаар гаргаж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. үнэхээр ийм зүйл байж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн бол хуулийн байгууллагад хандан, гомдол гаргах эрх нь байсаар байхад тэр эрх нь хумигдаж байгаа мэтээр олон нийтэд сурталчлах аргаар анхаарлыг татаж байгаа нь нэг талын туйлшралыг бий болгож байна. 

-ХМХ-ээр олон нийтэд МҮҮН-ий шашныг харгис, гаж урсгал мэтээр муулах,  байдлаар сурталчлах, ийм төрлийн мэдээлэл түлхүү гаргаж байна.  Мөн нэр бүхий өндөр албан тушаалтнуудыг уг шашинтай холбоотой мэтээр ярьж байна.  Үүнд хуульзүйн зохицуулалт байгаа юу?

-Эрүүгийн хуулийн 143.1.”Хүнийг шүтэж байгаа шашнаар нь ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих....бусад хэлбэрээр эрх, эрх чөлөөг нь хязгаарласан...нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэнтэй хэт нэг талыг барьж, баримтгүй мэдээллийг түгээж байгаа нь нийцэж байна.  Үнэхээр шашны  харгис урсгал юм бол муулах байдлаар уг урсгалыг олон нийтэд түгээж, ард түмний мэдээгүй, анзаардаггүй байсан шашныг сурталчилж байгаа этгээдүүдийг  Эрүүгийн хуулийн 144-р зүйл.Шашны харгис үзэл номлолыг санаатай сурталчилсан буюу тараасан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснээр шалгуулах нь зүйтэй. Түүнчлэн бусдыг доромжлох /ЭХ-ийн 110 /, гүтгэх, /ЭХ-ийн 111,/ гэсэн зүйл ангиудын гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдлүүд сүүлийн үед ихээр үйлдэгдэж байж болзошгүй болоод байна. Ер нь хэт туйлшрах нь нэг талдаа хүмүүсийн анхаарлыг өөр зүгт хандуулж, нөгөө талд байгаа сэдвийг бүдгэрүүлэх, нуун дарагдуулах ашиг сонирхлыг агуулсан байж болзошгүй байдаг.

Эх сурвалж: www.nekh.mn