богино мэдээ New

Хотжилт роман

удаан уулзаагүй найзтайгаа тэврэлдэн амар мэндийг нь асуун зогстол охидууд микрын арын хаалгыг онгойлгож чадахгүй оролдож байгааг хараад гаднаас нь онгойлгож өглөө, хаая Соогийгийн найзаа, юү вэйнэ Соогийгийн найз болохоор сайхан залуугаар төсөөлж байсан үгүй шүү хайран юм гэж тоглож байгаа үгүй нь мэдэгдэхгүй Сүхээг эвгүй байдалд оруулан гарч ирэв..

Дөрөвдүгээр хэсэг                                                                                                                                                                                                            Эрхэмбаярын Миеэгомбо

Хур татарч, нар наашилсан зуны налгар орой бөгчимдүүхэн байсныг хэлэх үү араас бүжигчин охидууд хүйтнээр үлээлгээчдээ жолоочоо гэж хонь хурга нийлэлдэн майлах шиг дуу дуугаа авалцана харин нөгөө дүлий хүн шиг сонсоогүй царайлж байгаа жолооч нь Содном, Пэлжээ ах нь төвөөс гарч амжаагүй байхад л давс хайгаад явчихсан ихэд хүнд давс олсон бололтой айхилж, уйхилж, хурхираад тэр дуу нь хөгжимний дуутай хоршоод дууны өнгө, утга хоёр алдагдан байлаа, Содном ч охидуудын өөдөөс юм хэлж чадахгүй дэмий л санаа зовон жолоогоо хянамгай мушгина, үдшийн сэрүүн агаар үүлших тэнгэрийг даган сэвэлзлээ зорчигчид бүгд нам гүмхэн болжээ, өнгө үзэмж муутай хуучин муу микрын хүн дүүрэн кабинд ганцхан Л. Болдбаатрын дуунууд хань болон уянгалж тавгүй байгаа сэтгэлийг нь улам л хайр найргүй сийчнэ "Зүүд эргэх нутаг" гэдэг хөг аялгуу, үг яруу сайхан дуу уянгалахад нь хүүхэд шиг нулимс бөмбөрүүлээд л авав. Айдаа нас биенд хүрсэн ийм том залуу ингэж хүүхэд шиг аашилна гэдэг инээдтэй ч нөгөө талаар арга ч үгүй юмдаа. 21 жилийн 20 жилд нь нутгаасаа нэг ч гарж үзээгүй хүний сэтгэл,,,

Тэгж явсаар шинээр засч янзалсан толь гэмээр засмал зам дээр гартал хурдтай яваа нэг нь гүйцэж түрүүлж урдуур нь хөндөлдчих гээд, овилогогүй нэг нь шахаж, сигналдаж дайраад, урдаас ирж байгаа том тэрэгнүүд нь шүргэлцэх нь дээ гэтэл нь ойрхон зөрөөд мань хүнийг багагүй сандаргаад л байв, өмнөх өдөр нь өөрийнхөө мууг мэдэхгүй ууж идэж, согтож, тасарсан хүнд өөдтэй гэмээр юм ер алга арга ядаад хажууд хурхирах Пэлжээ ахыгаа нудран би нэмэргүй нь ээ болиё гэхэд хээгүй Пэлжээ зүгээрээ гишгээд өг гээд эргээд биеэ эвхэн унтах нь тэр, аядуухан гэлдэрсээр явтал араас нэг бүсгүй Содномыг ашгүйдээ гэж хэлтэл нь шээеэээ гэж чангаар зарлаатхав, хүний машиныг хойд бөгснөөс нь нулиулчих вий гэж айсандаа замын хажуу руу унах нь гэтэл нь шахаж зогсоод машинаас буун биеийнхээ чилээг гарган зогсоход өнөөх охидууд хөнгөлүүлсэн ишиг шиг чарлалдан хөл гараа сэгсчин Содномыг цаашлуулан чи хот орж яг яах гэж байгаа гэлээ дахиад нэг ярьдаа гэж санахгүй байгаа урьд шөнийг санатал нь тас тас хөхөрнө, өчигдөр шөнө их сургуульд сурж төгсөөд мөнгөтэй эхнэр хүүхэдтэй болно тэгээд эргээд нутагтаа ирж амьдарна, ер нь хот яваад ч яах юм эхнэр байхад эндээ,,,,,, гэсэн юм ярьсан нь үнэн болоод л явчихлаа шүү гэж бодон ичингүйрсэн Содномыг чи бид нарт нутгаа үзүүлсэн юм чинь одоо бид нар чамд нутгаа үзүүлнээ за юу гэж аяганы хариу өдөртөө гэсэн Монгол хэлц үгийг дахин нэг гэрчилэн хэлэв. Тэндээс үргэлжлүүлэн Пэлжээ ах нь машинаа жолоодхоор болж Содном ачтайгаа яваа Хандаа эгчийгээ урагшаа суулган өөрөө хойш буруу харан яг охидуудын өөдөөс эгцлээд суув. Хажууд нь суугаа Сэнгээ гэх ах хүү саяын сумын наадмын талаар ярин чи гурав дээр найрааны бүх утга учрыг алдуулж орхивоо ёстой нэг үзүүштэй наадам болгосондоо, Начин чамайг хаячихад л оноолтоор дөрөв дээр хүүтэйгээ таарч өгөөд хүү нь түрүүлэх байсныг чи начины аманд очоод төвөггүйхэн хаячихдаг бас зоригтой эрээ чи, начин чамайг тэгээд яагаа ч үгүй юу? юу гэж байна? гэж лавлан асуутал, намайг амьд байхад цол авахыг чинь харъядаа л гэж байна лээ, би барилддаггүй юмөө гэж хэлчихээд яваад өгсөн шдээ, тэглээ ч манай суманд өчнөөн сайхан залуучууд байхад ганцхан хүний цолноос айгаад яагаад бүгд бууж өгч танихгүй бандид тэр сайхан цолыг үнэгүйдүүлж өгөх ёстой гэж л бодсон, тэр нь ч зөв болж Лхаа маань түрүүлж начин цолоо заан болголоо шүүдээ гэж хэвлүүхэн хэлэв тэрийг сонссон нутгийнхан ч гэлтгүй Янжинлхамууд хүртэл бахархаж алга таших нь холгүй юм болов, Пэлжээ ах нь урдаас тэээр ингээд л байгаа залуу даа, дүү хүү ч хол явнаа залны барилдаан эхлэхээр ах нь бөх үзүүлнэээ гэсээр дуу ганганан хаазаа гишгэв.

Дараагийн даваанд буюу дөрвийн даваанд оноолтоор харьж яваа Бадрал гэх нутгийн арсланд зүгээр өгсөн гэж хүмүүс ярьдаг тэр нь ч үнэн байлаа. Яагаад гэхээр тэдний сумын наадамд аймгийн арслан Бадрал дүү болох сумын начин Лхаажавыг, улсын начин Баттөмөр хүү болох нэг танихгүй бандыг түрүүлүүлэх гээд байсныг Содном мэдэж аль ч талын найраанд оролгүй, начинд хүчин мөхөсдөөд байсан арслангийн талд буюу найз Лхаадаа өөрөөрөө үзэж байгаад боломж олж өгсөн хэрэг. Наадмын дараа шинэхэн сумын заан найрандаа урихад нь мань хүн очоогүй, шалтгаан нь их хэцүү яг өөрөөрөө үзэхэд сүүлийн хоёр жилийн сумын наадам Содномынх байсан гэдгийг сумын наадмын зүлэг ногоо нь ч андахгүй. 

Амьдрал шударга бус байдгийг багагүй ихээр мэдэрсэн залуу, жинхэнэ шударга бусын талбар болох хот газарлуу эцэг эхийн сонголтоор өөрийн өчүүхэн жаахан хүслээр явж байгаа гэдгээ даанч төсөөлөөгүй зохиолын дуугаа аялан явлаа.
Замын талдаа орж Булган аймгийн Рашаант суманд буюу Сансарт иржээ Пэлжээг тэнд буудаллан хоол иддэгийг мэддэггүй ч дотроо тэнд зогсчихоосой гэсэн горьдлоготой байсан нь Содномын хүслээр болов, тэнд хорогдсон шалтгаан нь цэргийн он жав Сүхээ тэндхийнх бөгөөд яг тэндээ цайны газар ажиллуулж байгаа хот орохоороо заавал ороод гараарай гэж утсаар ярьж мэнд мэдэх болгондоо захидаг, түүнтэйгээ уулзалгүй явсаар 2 жил өнгөрчээ, яарсан Содном дөнгөж буугаад хурдлан залгатал Сүхээ утсаа аваад за салааны заанаар юу байна гэж том дугарав, Содном ч хариуд нь Булганд ирсэн биш будилж төөрөөд хэрэг алга будаатай хоол идсэн чинь бөөн зодоон болж байнааа гэж тойруу далдаар хэлсэнд, Содномыг ирсэн байна гэдгийг нь асууж лавлалгүй мэдэж Сүхээгийн хөл нь гуанзны модон шаландаа хүрэхгүй баярлаж "Баянхангай" гэж асууж сураглаад ороод ир бүгд мэднэ дээ би гараад байж байя ямар машинтай яваа юм эрт хэлэхгүй яасан юм бэ гэх мэт нэг доор өч төчнөөн үг, өгүүлбэр үргэлжлүүлэн холбож хип хоп дууны үг шиг үглэн гүйж гадаа гарчихсан шүү, гараараа даллаад байж байна намайг хараарай гэж Содномын чихэн дээр амьсгаа, салхи хоёрын аль нь мэдэгдэхгүй пажигнуулна. Содном ч нэрлэхүү нь дэндсэн гэхэд дэндүү хүн учир ярихад нилээдгүй хэцүү байв хоол горьдож залгаж байгаа ч юм шиг санагдах болов уу гэж нэрлэхсээр цайны газрыг нь, тойрон зогсоод төмсдөөд толгой нүдгүй биенээ бөмбөгөөр балбах хүүхдүүдээс сураглалаа, хүүхдүүд ч амар уралдан нөгөө захд нэг том хоёр давхар гоё байшин бий гэж зааж өгөөд гэмгүй байсан нэгнийгээ далим хайн цохиж инээлдэнэ, Пэлжээ ахдаа учраа хэлж машинаар явахаар болж машинд суутал охидууд биесээ дэрлэн унтсаар л машин асч хөдлөхтэй зэрэгцэн сэрцгээж, Содноооом чи бид нарыг хаашаа авч явж, яах гэж байна гэж даажигнана, Содном манай найз энд цайны газартай юм гэнээ тийшээ орох гэж явна та нар яагаад хоол идэхгүй байгаа юм бэ? Өлсөглөн явахаар дотор муухай оргиод байдаг шдээ гайгүй юу гэтэл, өөө танай найзын гуанзнаас юм идчихье болно биздээ, санаа тавиад гоё залуу юмааа чи нээрэн гэж хөдөөнийхний үгээр бол жинхэнэ алцаганаж, аальгүйтэж гарав.

Найз нь гараа даллаж байгаа нь харагдаж, мань хүн тэрхэн зуур л эцэг эх, эх нутгаа мартаж найзынхаа цэрэгт хөглөж байсныг нь бодон толгой сэгсэрэн мишээнэ. Үүдээр нь машин тавих зогсоол тун ховор үйлчлүүлэгч ихтэй, гэрэл гэгээ болсон, гоё тохьжсон дулаан уур амьсгал дүүгсэн газар харагдана, машинаасаа буун удаан уулзаагүй найзтайгаа тэврэлдэн амар мэндийг нь асуун зогстол охидууд микрын арын хаалгыг онгойлгож чадахгүй оролдож байгааг хараад гаднаас нь онгойлгож өглөө, хаая Соогийгийн найзаа, юү вэйнэ Соогийгийн найз болохоор сайхан залуугаар төсөөлж байсан үгүй шүү хайран юм гэж тоглож байгаа үгүй нь мэдэгдэхгүй Сүхээг эвгүй байдалд оруулан гарч ирэв.

Сүхээ ч хариуд нь миний хөгшин чинь салаа захирдагаа болиод охидууд тээвэрлэдэг ажил хийдэг болоо юу даа хэмээн эвгүй байдлаас өөрийгөө гаргаж за орцгоо орцгоо гэсээр улаан хивс дэвсээгүй л болохоос хүндэтгэлтэйгээр дагуулан орлоо. Тусд нь нэг хоолны заланд суулгаж захиалга авалгүй бүх хоолноосоо холин ширээн дээр өрж гарав Содном ч гал тогооны хаалгатай ойрхон сандал дээр хөндөлдөн дэмий л түнтэгнэнэ охидуудын идсэн хоолыг өөрсдөөр нь төлүүлчих хэцүү, бас ийм сайхан гоё хоолнууд үнэтэй л байж таараа өөрөө төлчих бас хэцүү, Сүхээ ч мөнгө авахгүй л байх гэхдээ төлөх ёстой гэсэн бодолтой урдах хоол нь ч орохгүй сууна. 

Сүхээгийн гал тогоонд орж тэр хоёр ойр зуурын сонин дуулах юм ярьж айраг шимэн яагаад хот явах болсон, энэ охидууд гээд л бүгдийг нь хуучилж, алдаг эрээрээ дуудуулан шоглуулан сууна. Хэсэгхэн ч гэсэн амттай хугацаа өнгөрөн байтал Пэлжээ ах нь агаан дүү болж байна уу? Хөдлөх үү дээ? гэж залгасанд хүний машинаар яваагаа гэгэлзэн санаж за найз нь гэлдрэедээ гээд хоолны заланд хүнд хөл, хар хромны лагс дууг гарган эргэн ортол охидуудын хэн нь ч алга хоолтой, хоолгүй тавагнууд ч алга, Содном зөөгчрүү зүг харуулан хоолнууд хэд болсон бэ гэж асуун халаасаа ухтал нэг зөөгч охин 71300 гэж хэлэн ширээ арчин зогсоно. Сүхээ инээд алдаж би ч ийм л тэнэг найзтай хүндээ гэж мөрөн дээр нь цохин инээж эргэн зөөгч охинруу муухай харж анхааруулга өгчихөөд за гаръя цаана чинь охидууд чинь хүлээгээд байгаа юм бишүү дээ хө эхнэрүүдээ хүлээлгээд яахав гэж даапаалан хамтдаа гарч Содномын араас гар даллан, арын толиндоо харсан даруйд нь цэрэг ёслогоогоо хийн номхон зогссоор үлдлээ.

Анх цэрэгт татагдаж очиж байхад нь ер нь бие муу сульдаа гэмээр нэг жаахан биетэй залуу байсан нь Сүхээ, Жа нарт нэг цохиулаад л ойчдог, хавдаад хөхөрчихдөг тийм сульдаа цэрэг, Содном би өмнөөс нь зодуулчихъя гэж хэлээд хэд хэд хамтдаа хөөрхөн зодуулчихдаг сүүлдээ Сүхээг тоохоо ч байж, Содномд ч түрүүчүүд нь сайн болж гал тогооны нэг жа хугацаа нь дуусан халагдангуут нь Сүхээг гал тогоонд оруулж өгсөн хүн нь Содном, одоо тэр эрдэм нь тус болж өөрийнхөө цайны газрын ахлах тогооч нь бас эзэн нь болчихсон зогсож байгаа нь энэ.
Шинэхэн цайны газрыг нь мялаагаагүй байж мөрөөрөө ганцаараа ч оролгүй баахан төвөг удчихдаг найз ч гэждээ гэж өөрийгөө голон байтал Пэлжээ ахыгаа хот оруулж айраг зардагийг нь гэнэт санан Пэлжээ ах 40 л айраг зээлүүлээч, танд айраг өгчих гээд хөдөө гэрт хэлчихье гэхэд танайх шиг сайхан айрагтай айлын дэргэд энэ айраг ч ичмээр дамшигдаа гэж Итгэлт баяны үгээр үг хийж нүдээ эргэлдүүлэн машины хойно баруун талд байгаа хоёр нь дажгүй саамалдуу байгаа байх тэр хоёрыг ав гэсэнд Содном хүүгийн нүд нь гэрэлтэж байн байн баярын жавхаатай анивчин, буцаж найз дээрээ ирэн 40 л айраг үүдэн нь үлдээж тэгж байгаад хонь явуулнааа мялаалга шүү сайн ажиллаарай гэж хэлээд давхиад өгөв, Сүхээ ч хэрэггүй гэж хэд хэлээд ч нэмэргүй гэдгээ мэдэж баярлалаа хө гэхээс өөр зүйл хэлж чадалгүй хүн шиг хүндээ гэж найзаараа бахархан зогсоно.

Тавдугаар хэсэг

Цааш яваад удалгүй Содном зүүдний орондоо зочилон эцэс, төгсгөл нь үгүй үргэлжилсээр байдаг зүүдээ дахин зүүдэлсээр том машины дуунд гэнэт цочин сэрлээ, аль хэдийн шөнө болчихсон дорнын цагаан саран, ододтой хамт тэр сайхан цэлгэр уудам талыг өдөр мэт гэрэлтүүлж харагдах нь хээрийн хүний жаргалыг мэдрүүлж манаж чаддаггүй зүүднийх нь үргэлжлэл мэт, нойрон дундаасаа сая нэг гүйцэт сэрж баруун талын тал онгойлгосон цонхоор хартал улаан, цэнхэр гэрэл ээлжлэн анивчсан газар зогсчихсон байв тэрийг үзсэн Содном цагдаа дээр л байнадаа яасан юм бол гэж саваагүйтэж гадаа гарч эргэн тойрноо ажин эвшээлгэсээр машинаа тойрон дөрвөн халцарсан хэзээ мөдгүй буудчих шахсан дугуйгаа хэд хэд өшиглөн зогстол Пэлжээ ах нь буцалж буй данхтай цай шиг л уурсан цагдаагийн постноос гаран бичиг баримтаа янзлан машины зүг алхална, яасан Пэлжээ ах зүгээрүү гэсэнд муу сайн пяздаанууд чаддагаар нь мань мэтийг л дээрэлхэнэ, бусдыг нь чадахгүй шдээ хүн тээвэрлэх эрх байхгүй гэж шааж байна, би хаанаасаа хэнээсээ тэрийг нь авах вэдээ манайд ямар тендерээр шалгарсан компани байх биш гэхийг нь сонсон Содном хүү сандран та үнэмлэхгүй юм уу? Үнэмлэхээ яачихсан юм бэ? гэж асуутал, үгүй ээ тусдаа компанид ороод албан ёсны эрхтэй татвар төлж явах ёстой л гэж байхгүй юу эд нарт яг өгч харагдаач бид нарын мөнгөөр халаасаа зузаалдаг пяздаанууд гэж улам уурсана, Содном бас л гайхан жилдээ нэг малын хөлийн татвар өгдөг байснаа санан тэрэн шиг л юм байх нь дээ өгөх ёстой бол өгмөөр л юмдаа гэж бодлогоширон зогстол урд суугаа Хандаа эгч нь цонхоо онгойлгон хүүе Содномдоржоо суугаач явъя гэх нь бүдэг бадаг дуулдаж пид пид гүйсээр машиндаа сууж замдаа гарав.

Яагаад? Яаж? Яах гэж? гэсэн брэнд асуултаар Пэлжээ ахыгаа шалсаар та тэгээд яаж аргалчихаваа болчихсон юм уу гэтэл дарга нараар нь дээрээс нь хэлүүлж юм уу, хэдэн халтар төгрөг өгч салахгүй бол наад хэдэн цагдаагийн сүгнүүд чинь салдаггүй гай болдог байхгүй юу гэж дахин дахин хараана. Содном харин энэ удаад Пэлжээ ахтайгаа санал нийлсэнгүй дэмий л дотроо төлөх ёстойгоо төлсөн бол зогсоосон ч шалгаад л явуулчих байсан байх, дараагийн удаад эд нар нь дахиж зогсоож шаналгахгүй байхдаа гэж энэ нийгмийн үнэн мөн чанарыг юу ч үзээгүй хүний бодлоор бодон гайхширна.

Уг нь бол Монгол хүн бүр Содномын үзэл бодолтой ижил байвал ийм муу муухай нүүрлэсэн ардчилал гэгдэх нэр томъёогоор халхлагдсан боловсон боолчлолын нийгмийн барааг үзэхгүй л байсан байх. 

Шөнийн хоёр цаг өнгөрч, их бага гэрлээ шилжүүлэн зөрөлцөх машины тоо татарч урд ардаа машины гэрэлгүй болох үед эмээлт гэж нэрлэгдсэн хотоос тэлж гадагшилсан нэгэн тосгонтой танилцлаа, Яг үнэндээ бол энэ нь Хятад тосгон гэж хэлж болохоор болчихсон гэдгийг Пэлжээгээс өөр хүн мэдэхгүй байгаа нь тун харамсалтай.

Пэлжээ ах нь ч за хотод ирчихлээ шүүдээ гэж Содномыг цаашлуулан ямар байна гэж амыг нь асууна. 
Содном ч энэ УБ юм бол манай сум бол Лас-Вегас юм байна гэж унтаж буй охидуудыг сэртэл нь хүрхрэн инээд алдав.
Хэдийгээр Содном бүрэн бус дунд боловсролтой ч алдаагүй цэвэр бичдэг, танин мэдэхүйн өргөн мэдлэгтэй, хурц нарийн ухаантай өөрийн болон хот айлын малын зүс, тоо, нас хүйсээр нь бүгдийг нь мэддэг нэг зүслэсэн адуу, нэг явсан зам, уул толгод, даваа гүвээг тэр дор нь тогтоож цээжилдэг эртнээс уламжлагдаж ирсэн авъястай ухаантай залуу. Худалч хүн Содномын талаар ярьвал тэр хавийн айл саахалтын адуунууд байтугай хэдэн оны сумын наадмаар хэн ямар морь унасныг нас зүстэй нь алдахгүй хэлдэг гэж ярина. 

Багийн дарга Дэрэм мал тооллого, сонгуулийн сурталчилгаа, багийн хурал зэрэгт Содномыг л авч явах дуртай тэрийг нь зарим хүмүүс сайндаа ч биш Содномд хүмүүс сайн байдаг болохоор дагуулж явдаг ч гэж ярьдаг. Содномын ээж нь тэгж хамт явахад нь тун дургүй өөр шигээ ногоорсон архичин болгочихлоо гээд л багийн даргыг өөд уруугүй загнадаг. Дарга Дэрмээ малийтал инээгээд л архи нэрмэл нэхэн суудаг уурласан ээж нь энэ муу ингээд буянтай царайтай нөж шүү гээд л байгаагаараа дайлдаг тийм л энгийн сайхан аж төрдөг байлаа.
Удалгүй шинээр байгуулагдсан товчоо өнгөрч өргөн замаар уулын бэлийг баруун ороон уруудахад "Азийн цагаан дагина" их хотын бараа харагдаж Содномыг дуу алдуулж орхив. Тэр микронд байгаа хүн бүр Содномыг хот үзээгүйг мэдэж байсан болохоор ямар байна, тэрийг хар, энийг хар гэж асууж, зөвлөөстэй мань хүн ч хариу өгөх сөхөөгүй Улаанбаатар хотыг нүдээрээ залгих нь гэмээр гөлөрч урд зүгт харагдах МИАТ-н онгоцны зам болох үргэлжилсэн урт гэрэлрүү зааж энэ юун гэрэл вэ гэж асууна мэдэх нэг нь хэлж, шогч нэг нь шоолж тэр микро Содномын өмнөөс баярлаж, инээсэн хүмүүсээр дүүрэн, урд суугаа Хандаа эгчийн зантгар бор банди хүртэл та том хүн байж хот орж үзээгүй юм уу гэж нилээн шоолонгуй асууж эмээдээ дуугаа хураалгана.

Утсаа гарган хотод ирсэн биздээ намайг авах хүнрүүгээ ярьчих уу гэж Пэлжээ ахаасаа сэмхэн асуутал тэг тэг ярь, ах нь ярих юмуу гээд утсыг нь аваад залгасанд Батнасан ах нь хариу өгдөггүй, мэдээж шүүдээ шөнийн 3 цаг өнгөрчихсөн шөнө дөлөөр хөдөөнийхнөөс өөр утсаа авдаг хүмүүс гэж хэн байхав дээ тэрийг мэдэхгүй Содном утас нь дуудаад байхад авахгүй сонин юм тэ гэж амандаа бувтнан одоо хайчнааа гэж айх, гайхах зэрэгцэн байтал, Пэлжээ ах нь наадуул чинь авахгүй ээ энэ зангаа боловсон зан гэж том том шаана, агаа нь шууд зах орж хононо хамт хоноод өглөө эрт залгахгүй юу гэж Содномын түгшсэн сэтгэлийг улайссан төмөрлүү ус цацах шиг амраав. 

Хуучнаар 22-н товчоо өнгөрөн явахад мань хүн цонхоо онгойлгон толгойгоо бүтэн гаргаж адуун дэлэн дээрээ салхи исгэрүүлэн давхих тэр мэдрэмжээ тэндээс нэг авч, хөдөө нутагт ганцхан байдаг зүйл биш байна гэж хот газарт жаахан ч атугай хорогдож сэтгэл нь сэргэн байтал цэвэрлэх байгууламжийн өмхий гэхэд дэндүү өмхий үнэр үнэртэж хөдөөний сэхүүн салхи л үнэрлэж явсан залуугийн толгойг нь мансууруулах шиг болж, муухай угаараар уушиглаад авав, өөрийн эрхгүй дуу тавьж пээ пүү пяздаа болж цонхоо хаагаад зорчигчдыг баахан инээлгэв.
Хотын зорчигчидоо Драгон дээр буулгахаар болж Содном ч ачаа барааг нь дээрээс ч нэг, хойноос ч нэг баруун зүүнгүй эвтэйхэн шидлээд л хүчийг үзүүлэн байтал охидууд хөөе Содномоо бид нар явлаа гээд гар далласанд манай залуу ч Микрын дээд ачаан дээрээс өө тийм үү за баяртай сайн яваарай гэж инээмсэглэтэл, Батцэцэг хөөе тэнэгээ утасны дугаараа өгөөч гэж игдүүтэй нь аргагүй чанга асууна, мань хүн өө тийн гэж тэвдэн дугаараа хэлээд, өнөөх хэд нь яваад удаагүй байтал утас нь дугарав Насаа ах гэсэн бодол төрөн магнайг нь наран адил гэрэлтүүлэх шиг болж утсаа хартал энэ миний дугаар шүү гээд саяхан явсан Батцэцэгээс мессеж ирсэн байв хариуд нь зөвхөн "за" гээд явуулсанд тэр дор нь "тэнэг кккк" гэх нь тэр, мань хүн ч яагаад тэнэг болчиховдоо гэж утсаа атган хариу юу гэх үү гэж санаашран зогстол Содномоо яааваа нөгөө хүн чинь залгаа юу гэж Пэлжээ доороос дээшээ олийн асуухад нь үгүй ээ өөр хүн байна гээд ачаагаа буулгаж дуусгаад микрон дээрээс газар доргиотол үсрэв. 

Машины ойр хавиар жижиг тэрэгтэй залуучууд тойрон зогсож тийшээ ийшээ явна гэж хүмүүсээ булаацалдан ачаа барааг нь зөөхөд Содном нэг нөхрийг нь хулгайч гэж эндүүрэн барьж аваад өргөөд таттал Пэлжээ хүүе өвчитөө зүгээр бай наадах чинь жолооч гэж тавиулаад нөгөө залуугаас уучлалт гуйтал өнөөх залуу солиотой юм уу хаашаа юм гэж базуулсан гараа сэгсэрнэ.

Тэндээсээ хөдлөн нутгийн хэдэн зорчигчдоо гэр гэрлүү нь дөхүүлэнгээ хотоор жаал зугаалав, Содном цонхоор цээжэн биеэ ил гаргаж явсаар "Нарантуул" захын шөнийн амьдралтай танилцлаа, энэ том захыг сонсож л байснаас нүдээр үзээгүй хүн чинь ихэд сониучирхан ийш тийш ажиглахад хашааны буланд нэг хүн хэвтэнэ, наах нь талд 2 нөхөр зодолдоно, тэндээс нь золбин ноход үргэж зугтаан, хаашаа л харна хог хөглөрнө, санаанд нь нэг л нийцсэнгүй дахиад л Пэлжээ ахаасаа асууж яагаад энд ийм байгаа юм цагдаа нь энэ хүмүүсийг яах ч үгүй юм уу? Хогоо яагаад цэвэрлэхгүй байгаан? 

Нарантуул зах нь яг хаана нь байгаа юм гэж шалж эхлэв, Пэлжээ ч өглөө өөрөө үзээ одоо хоёулаа унтая агаа нь ядарсан байна хойд суудлаа дэлгэчих гэж хэлээд Содномыг хойшоо орон суудал дэлгэх зуур за дүү минь "хүн дөрвөн мөчтэйгээ, эрүүл саруул, залуу явахад мөнгө олж болноо, яаж л бол яаж олно, харин хүн чанар гэдэг зүйлээ л гээж л болдоггүй юм шүү тэр чинь дахиж олддоггүй юм" Хот газрынхан чинь мөнгөний төлөө яахаас ч буцахгүй улс байдаг юм гэж амьдралын хүнд хэцүүг биеэрээ үзсэн ах хүний үүднээс зөвлөв. Тэрийг бодон хэвтсэн Содном их хотын амьдралд бэлтгэгдчих шиг л болж амархаан зүүрмэглэлээ.

Пэлжээ гэдэг хүн чинь шаггүй ухаалаг, айхавтар, нягт нямбай, дээрээ бодолтой, дороо суурьтай нэгэн, энэ сайхан залуу буруу хүний гараар ороод эвдэгдчих вийдээ яах гэж хотруу явуулдаг байна даа гэж санаа зовнин нойр нь хульжих шиг,,,,,