богино мэдээ New

Ж.Нэргүй: Дарьганга нутгаа аялал, жуулчлалын бүс нутаг болгоно

“Нью жуулчин турс” компани Дарьганга нутгийг түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын бүс нутаг болгохоор зорьж байгаа аж. Энэ талаар Нью жуулчин компанийн захирал Ж.Нэргүйтэй ярилцлаа..

-“Ганга нуурын чуулган-2014”-ыг санаачлан зохион байгуулах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Дарьганга нутаг говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт газартай. Тэр ч утгаар Дарьганга нутгаа аялал жуулчлалын бүс нутаг болгох, дотоодын аялагчид төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг татсан жуулчлалын бүс нутаг болгохоор зорьж байна.

Ганга нуурын чуулганыг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Энэ ажил нь төр, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаатай хамтран хийж буй анхны арга хэмжээ юм. Цаашид олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа.