богино мэдээ New

Фото: Х.Баттулгад инээмсэглэл зохидог юм байна

Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга, Ухнаагийн Хүрэлсүх түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж амжаагүй байгаа ч Эрдэнийн Бат-Үүүл гээд “жинхэнэ” улстөрчид гээд нэрлэчихэд буруудахгүй ийм л дүрүүд..

Тоймч Л.Баатархүү

    Монголын улс төрийн түүхэн дахь хамгийн содон дүрийн нэг, магадгүй зорисондоо хүрсэн, хүрдэг ийм эр бол Халтмаагийн Баттулга гэж олон нийт нэрлэдэг. Тэр УИХ-ын гишүүнээр гурван удаа, Засгийн газрын гишүүн буюу сайдаар хоёр удаа, Монгол Улсын төрийн тэргүүн гээд хэр баргийн аавын хүү, ээжийн охин хүрээд байдаггүй улс төрийн оргилд хүрч чадсан. 

  Монголын улс төр сонирхолтой бас цөөхөн хэдэн содон дүртэй, мөн өрсөлдөөнтэй. Бөхөөр бол тэд дархан аваргууд аж. Намбарын Энхбаяр, Санжийн Баяр, Цахиагийн Элбэгдорж, Халтмаагийн Баттулга, Ухнаагийн Хүрэлсүх түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болж амжаагүй байгаа ч Эрдэнийн Бат-Үүүл гээд “жинхэнэ” улстөрчид гээд нэрлэчихэд буруудахгүй ийм л дүрүүд. 

    Түүнчлэн улстөрчдийн дүр, имиж танигдалтын хувьд өөр өөрсдийн онцлогтой. Тэр онцлогоороо тодорхой хэмжээнд хоногшиж ч чадсан. 
Х.Баттулгын хувьд хөмсгөө зангидсан, ямар нэг ширүүн дүр төрх бүхий зургаараа хэвлэлийн хуудсанд онцлогддог. 

Түүний улс төрийн эргэн ирэлт, халуун өдрүүд үргэлжилсээр байна. Тэр одоо АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа. Гэхдээ түүний гадаад төрх илүү тайван, зөөлөн, эерэг имижтэй болсон нь “коко” авав.
Намын даргынхаа сунгаанд инээмсгэлсэн, зөөлөн, уужуу дүр төрхтэй болсон түүнд зохиж илүү байна. Монголчууд хөмсөгөө зангидсан хүнд тийм ч их таатай биш байдаг. Уг нь Х.Баттулгын дотоод хүн нь тийм ч их хатуу, ширүүн, хөмсөг шигээ атирсан товарыш биш гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм билээ.

Түүний агшнуудаас хүргэж байна. 

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга

Х.Баттулга