богино мэдээ New

АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгааны хаалт боллоо

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Ардчилсан намын даргын сунгааны 14 хоногийн хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт намынхаа сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. 

Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Бага-хангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд, дэмжигчид оролцсон. Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд "Сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу, үгүй юу гэдэг үндэстний том асуудал" гэдгийг онцолж байв. Намын даргын санал хураалт нийт гишүүдийн дунд ирэх сарын 3-нд орон даяар болох юм.  Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг дөрөвдүгээр сарын 7-нд болох АН-ын их хурлаар ёсчлон батламжлах аж. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой.