богино мэдээ New

2.3 сая иргэнд тоон гарын үсэг олгоно

"Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хууль хэрэгжснээр хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн байна..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонго Улсын бүртгэлийн Ерөнхий газарт ажиллах үеэрээ хувь хүний онлайн нууцлалтай холбоотой хэд хэдэн чухал мэдээллийг онцоллоо. 

Тодруулбал, "Цахим гарын үсгийн тухай" хууль хэрэгжснээр 16 наснаас дээш насны 2,3 сая иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох аж. Түүнчлэн гадаад улсын болон Монгол Улсад харъяалалгүй иргэн уг гарын үсгийг авч оршин суух хугацаандаа хэрэглэж болохоор тусгажээ. Ингэснээр төрийн болон хэвшлүүд иргэн хооронд цахимаар чирэгдэлгүй, өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах том боломж нээгдэхийг тэрбээр онцлов. 

Нөгөөтэйгүүр, "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай" хууль хэрэгжснээр хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн байна. Ингэснээр хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0