богино мэдээ New

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буруу тооцоолол хийжээ

Тодруулбал, тус байгууллага корона вирусын цаг үеийн нөхцөл байдал, Монгол Улсад өдөрт бүртгэгдэж буй тоон мэдээллийн 2-3 хоногийг нэгтгэж буруу мэдээлжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Сүүлийн үед Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёрын мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Тус байгууллагуудын төлөөлөл уулзаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буруу тооцоолол хийсэн учраас залруулга гаргахаа мэдэгдлээ. Тодруулбал, тус байгууллага корона вирусын цаг үеийн нөхцөл байдал, Монгол Улсад өдөрт бүртгэгдэж буй тоон мэдээллийн 2-3 хоногийг нэгтгэж буруу мэдээлжээ. Тухайлбал, өдөрт 2850 тохиолдол бүртгэгдснийг 5800 мэтээр ташаа мэдээлсэн байна.