богино мэдээ New

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид "буулт" хийлээ

Мөн урт эрчим хүч ашиглахад урт хугацааны гэрээ хийх хүсэлтээ ч дурьджээ. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монгол Улсын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулалттай "Оюутолгой" төсөлтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан, үл ойлголцол үүсээд байсан юм. Манай улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч "Рио Тинто" группт нэлээд олон шахалт үзүүлж, эцэстээ олон улсын Арбитрын шүүхэд маргаанаа эцэслэхэд тулаад байв. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус группын Зэсийн захирал Б.Болд болон “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибо нар Ерөнхий сайдад захидал хүргүүлсэн талаар “Financial Times” агентлаг онцоллоо.

Хөрөнгө оруулагчдын саналд Монгол Улсад нэг их наяд төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлэх, уг төслийн хувь эзэмшлийг өөрчлөх талаар хэлэлцэх, зээлийн хүүг бууруулахад хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн урт эрчим хүч ашиглахад урт хугацааны гэрээ хийх хүсэлтээ ч дурьджээ. 

Олон улсын ажиглагчдын онцолж буйгаар "Ингэснээр Рио Тино групп Монголын Засгийн газарт бууж хийж байна" хэмээжээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0