богино мэдээ New

Дуучин Б.Маралжингоогийн тоглолт болно

Б.Маралжингоо чадалтай, хүчирхэг холойгоороо олноо танигдсан бөгөөд "Чамайгаа алдмааргүй байна" дуунд Номинжин болон Хаянаатай хамтарч дуулахдаа 13-хан настай байжээ. Мөн 14 насандаа "17 нас" дуугаа гаргасан байна..

Сэтгүүлч С.Хэрлэн

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Маралжингоогийн "Огторгуйд замхрахаас өмнө" уран бүтээлийн тоглолт ирэх сарын 3-д болох гэж байна. Тодруулбал, уг тоглолт Улаанбаатар хотноо "ASEM VILLA, HUN THEATRE“-т 19:00 цагт болохоор товложээ. Харин тасалбарынх нь үнэ 100.000₮ байх аж. Халдвар хамгааллын дэглэм, зохион байгуулалтын өндөр түвшинд бэлдэж буй талаар зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

Дашрамд дурьдахад Батчулууны Маралжингоо дуучин 2008 онд 10 дуутай «Миний ертөнцийн зүүд» цомог гаргасан. Тэрбээр 2016 онд Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн анхны улиралд оролцож хоёрдугаар болон хагас финалд ялагч болж байв. Түүний хувьд 2017 онд өөрийн бие даасан анхны тоглолтоо хийсэн бөгөөд төсөөлж байснаас нь олон хүн цугласан гэдэг. Б.Маралжингоо чадалтай, хүчирхэг холойгоороо олноо танигдсан бөгөөд "Чамайгаа алдмааргүй байна" дуунд Номинжин болон Хаянаатай хамтарч дуулахдаа 13-хан настай байжээ. Мөн 14 насандаа "17 нас" дуугаа гаргасан байна.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1