богино мэдээ New

Хятадын тал хилээ дахин хаалаа

Харин цар тахлын үед 100 орчим л тээврийн хэрэгсэл хилээр гарч буй юм. Хилийн нөхцөл байдал ийм байгаа хэдий ч Хятадын талд нүүрсний эрэлт өндөр байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Монгол Улсын Гашуун сухайт-Ганц мод хилийн боомтоор дамжуулан нүүрс импортлодог БНХАУ-ын тал хилээ хаажээ. Тодруулбал, манай улсад корона вирусын тархалт хяналтгүйгээр дэгдэж буйтай холбогдуулан 14 хоногийн хугацаатай ийн хаасан байна.

Хятадын тал уг хил хаасан байдлыг "Хоёр талд нэг их ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй" хэмээн мэдэгдсэн аж. 

Дашрамд дурьдахад өнгөрсөн зургаадугаар сарын 11-14 хүртэл тус боомтод тэг зогсолт үүсээд байв. Гашуун сухайт боомтоор энгийн үед өдөрт дунджаар 800-1500 машин нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэдэг байна. Харин цар тахлын үед 100 орчим л тээврийн хэрэгсэл хилээр гарч буй юм. Хилийн нөхцөл байдал ийм буй хэдий ч Хятадын талд нүүрсний эрэлт өндөр байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0