богино мэдээ New

Сурталчилгаанд зарцуулах төсвийг хумина

Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон..

Сэтгүүлч Д.Жаргал

Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар хуулийн хугацаанд ирэх долоо хоногт буюу энэ сарын 29-ний дотор зарлах учиртай. Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон.

Өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж зааж байсан. Энэ удаад эдийн засаг хүндэрсэн, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталгаа хийх хугацаа, хамрах хүрээг харьцангуй хумисантай холбоотойгоор дээрх мөнгөний хэмжээг багагүй бууруулна гэдгийг албаныхан хэлж байна.

Эх сурвалж: www.zaluu.com