богино мэдээ New

Ипотекийн зээлийн төлбөрийг он дуустал хойшлуулахаар боллоо

Гэвч орон сууцны Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлөлтийг хойшлуулах эсэх нь тодорхойгүй байсан юм..

Сэтгүүлч Л.Баатархүү

    УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ыг хүртэл сунгахаар болсон. Гэвч орон сууцны Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлөлтийг хойшлуулах эсэх нь тодорхойгүй байсан юм. Харин энэ асуудлыг Монголбанк холбогдох байгууллагуудтай хамтарч хүү нэмж тооцохгүйгээр үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл төлөхгүй байхаар шийдвэрлэлээ. 

Тус арга хэмжээний хүрээнд:

  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
  • Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой гарч буй түгээмэл асуултын хариултыг эндээс үзнэ үү. 

Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0