богино мэдээ New

Баян-Өлгий аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ

Мөн улсаас гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдолд нэг удаа тус бүрт нь гурван сая төгрөгийн тэтгэмж олгох журамтай юм байна. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 23-нд гурван ихэр хүүхэд мэндэлсэн таатай мэдээг хүргэж байна. Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумын харъяат 31 настай Х.Адилбиш хоёр хүү нэг охин төрүүлжээ. Өмнө нь тэднийх нэг хүүтэй байсан бол одоо ийнхүү гурван хүү, нэг охинтой өнөр сайхан айл болов. 

    Дашрамд дурьдахад гурван ихрийн аав, ээж нь эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогогүй тул "Тус дэм" ТББ-аас хандивын аян өрнүүлж эхэлсэн аж. Мөн аавыг нь байнгын орлого, ажилтай болоход сум орон нутаг, аймгийн удирдлагуудаас ч анхаарах шаардлага үүсэж байгаа юм. 

Та бүхэн доорхи данс руу чин сэтгэлийн хандив өргөж болох юм байна. 

ХААН БАНК: 5192270753

Хүлээн авагч: Хурбай Адилбиш

Мөн улсаас гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдолд нэг удаа тус бүрт нь гурван сая төгрөгийн тэтгэмж олгох журамтай юм байна. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0