богино мэдээ New

"Ард түмэнгүй наадам болно"

Бөхчүүдийн хувьд өнгөрсөн жилийн наадмыг "Үзэгчгүй, ард түмэнгүй наадам нэг л эвгүй юм. Бид үзэгчдээ баясгах гэж барилддаг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцэж цахимаар зохион байгуулахаар тогтов. Ингэснээр Монгол төр хоёр жил дараалан "ард түмэнгүй" буюу үзэгчгүй наадам зохион байгуулах гэж байна. Тэгш ой тохиож буй энэ жил эрх баригчдын зүгээс болон бөх, харваач, уяач нар ч нэлээд ач холбогдол өгч бэлтгэл ажилдаа ороод байсан юм. Харамсалтай нь ковид-19 цар тахлын тархалт хумигдахгүй байгаагаас үүдэж ийн шийдвэр гаргажээ. Харин баяр наадмын төсвөөс хэмнэсэн мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаа Засгийн газрын тэргүүн онцолсон. 

Бөхчүүдийн хувьд өнгөрсөн жилийн наадмыг "Үзэгчгүй, ард түмэнгүй наадам нэг л эвгүй юм. Бид үзэгчдээ баясгах гэж барилддаг" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. 

Мөн энэ жил 7 аймгийн тэгш ой тохиож буй. Гэвч Засгийн газрын шийдвэрээр аймаг, сумдын наадмыг зогсоож, хориглох чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0