богино мэдээ New

Сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барилаа

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар "Санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасан"-ны дагуу саналыг гараар тоолоход ямар нэгэн зөрүү гараагүйг СЕХ онцоллоо. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тодруулбал, тус хороо хуралдаж 1.216.246 сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгснөөс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823.326 буюу нийт сонгогчийн 67.69 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож  УИХ-д ийнхүү өргөн барьж буй юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар "Санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасан"-ны дагуу саналыг гараар тоолоход ямар нэгэн зөрүү гараагүйг СЕХ онцоллоо. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0