богино мэдээ New

1км-ийн радиуст устгах чадвартай байлдааны бөмбөг олджээ

Уг бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалттай нисэх онгоцных аж. Хөнөөлийн радиус нь нэг км учир хоёрдугаар хороог бүхэлд нь устгах чадвартай байсныг холбогдох албаныхан мэдээллээ..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсэгрт "Айлын хашаанд байлдааны зориулалттай бөмбөг байна" гэх дуудлага энэ сарын 2-нд тус дүүргийн Цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж хамгаалалтад аван аюулгүй байдлыг хангасан байна. Харин өнөөдөр 084 дүгээр ангийн баг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэж улмаар суурин газраас таван км-ын зайд хүргэж устгажээ. 

Уг бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалттай нисэх онгоцных аж. Хөнөөлийн радиус нь нэг км учир хоёрдугаар хороог бүхэлд нь устгах чадвартай байсныг холбогдох албаныхан мэдээллээ. Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг Цагдаагийн хэлтсээс анхааруулж байна. 

байлдааны бөмбөг олдлоо

байлдааны бөмбөг олдлоо

байлдааны бөмбөг олдлоо

Эх сурвалж: Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1