богино мэдээ New

Нийт 74 хүн корона вирусын улмаас нас барлаа

корона вирусаар өвчилсөн хүмүүс өөрсдөө дур мэдэн эмчлэх, ханиад гэж андуурснаас болж хүндрэх тохиолдол ихэсжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Эрүүл мэндийн яамнаас корона буюу ковид-19 вирусын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Харамсалтай нь таван хүний амь нас уг өвчний улмаас эрсдэж нийт 74 боллоо. Харин шинээр Улаанбаатар хотод 1144, орон нутагт 116 нийт 1263 бүртгэгдэж 487 хүн эдгэрсэн байна. Ингэснээр 29 мянган 219 хүн уг вирусаар өвчилжээ. Үүнээс маш хүнд хүн 74, хүнд 345, хүндэвтэр 1375, хөнгөн 2517 хүн эмчлүүлж байгаа аж. Мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буйгаар корона вирусаар өвчилсөн хүмүүс өөрсдөө дур мэдэн эмчлэх, ханиад гэж андуурснаас болж хүндрэх тохиолдол ихэсжээ.