богино мэдээ New

Өчигдөр 242 иргэн эх орондоо ирлээ

нислэг.

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай чиг үүргийн нислэгээр өчигдөр 21:28 цагт 242 иргэн эх орондоо ирлээ. Улсын онцгой комисс энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөөд байгаа юм. 

Тус нислэгээр ирсэн зорчигчдийг Улаанбаатар хотноо Кемпинкс, Туушин, ИБИС, Новотел, Тоёоко Ин зочид буудлуудад тусгаарлажээ.

Дөрөвдүгээр сард хийгдэх үлдсэн тусгай үүргийн нислэгийн хуваарь:

Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
Дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.