богино мэдээ New

Өнгөрсөн 24 цагийн байдлаар орон нутагт 128 хүнээс халдвар илэрчээ

20.489 хүнд шинжилгээ хийснээс Монгол Улсын хэмжээнд корона вирусын /ковид-19/ халдвар шинээр 394 тохиолдол бүртгэгдлээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Өнгөрсөн 24 цагийн байдлаар өмнөх өдрүүдээс харьцангуй олон хүнд буюу 20.489 хүнд шинжилгээ хийснээс Монгол Улсын хэмжээнд корона вирусын /ковид-19/ халдвар шинээр 394 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс хөдөө орон нутагт 128, Улаанбаатар хотоос 266 хүн уг вирусаар халдварлажээ. Одоогоор манай улсад ковид-19-өөр 8841 хүн өвчилснөөс 5000 гаруй хүн эдгэрсан байна. 

Аймгуудад сүүлийн 24 цагт корона вирус илэрсэн тоон мэдээллийг хүргэе. 

  1. Улаанбаатар- 266

  2. Сэлэнгэ аймаг-8

  3. Дархан-Уул аймаг- 5

  4. Орхон аймаг- 19

  5. Дорноговь аймаг- 11

  6. Архангай аймаг-6

  7. Завхан аймаг- 3

  8. Төв аймаг- 22

  9. Хөвсгөл аймаг- 2

  10. Өвөрхангай аймаг- 10

  11. Баянхонгор аймаг-10

  12. Ховд аймаг-13

  13. Сүхбаатар аймаг-11 илрэв.