богино мэдээ New

Дархлаажуулалт хийлгэсэн хүмүүсийн 532 нь халдвар авчээ

Гэвч дархлаажуулалтын эхний тун хийлгэсэн хүмүүсээс 532 нь уг вирусын халдвар авчээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг онцоллоо. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Монгол Улсын хэмжээнд ковид-19-ийн эсрэг дархлаажуулалт хийлгэсэн хүмүүсийн тоо одоогийн байдлаар 310 мянгад хүрээд байна. Гэвч дархлаажуулалтын эхний тун хийлгэсэн хүмүүсээс 532 нь уг вирусын халдвар авчээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг онцоллоо. 

Дархлаажуулалтын эхний тунг хэдийгээр хийлгэсэн ч гэсэн таны дархлаа бүрэн тогтохгүй буюу дөнгөж 40-50 хувь л байна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Гэвч харамсалтай нь олон нийт "вакцин хийлгэсэн" гэж хэт тайвширч, халдвар, хамгааллын дэглэмээ мөрдөхгүйгээс болж олон хүн корона вирусаар өвчилжээ. 

Иргэд бид эдгээрийг мөрдөхөд корона вирусын халдвараас өөрийгөө болон гэр бүл, ойр тойрныхныгоо сэргийлж чадна

  • Тогтмол амны хаалт зүүх. Зүүсэн амны хаалтаа хоёр цаг тутамд сольж, бохирдсон гадаргуур гараараа барихгүй байх
  • Олон хүн цугласан газар очихгүй байх
  • Бусадтай харилцаа үүсгэсэн тохиолдолд 1.5-2м-ийн зай барих
  • Гар ариутгагч заавал биедээ авч явж, эрсдэлтэй үед цацаж ариутгах
  • Өрөөндөө агаар тогтмол оруулах зэрэг аргуудыг хэрэглэх нь та биднийг дээрх аюулт цар тахлаас сэргийлэх юм.