богино мэдээ New

Суэцийн сувгийг асар том усан онгоц түгжжээ

Уг түгжигдсэн онгоцны хоёр талд АНУ, Орос, Саудын Араб зэрэг томоохон улсуудын нефтийн бүтээгдэхүүнтэй хөлгүүд түгжирчээ. .

Бэлтгэсэн: Сэтгүүлч Л.Баатархүү

   Олон улсын ачаа тээврийн хамгийн чухал усан зам болох Суэцийн сувагт 400м урттай 220 мянган тонн жинтэй ачаа тээврийн "Ever Given" усан онгоц өчигдөр гацжээ. Үүний улмаас олон тооны ачаа тээврийн хөлгүүд түгжигдээд байна. Тайванийн "Evergreen" компанийн эзэмшдэг тус онгоц Хятадаас Ротеррдам руу ачаа тээвэрлэж явжээ. 

Онгоцыг холдуулах оролдого хийсээр буй ч амжилт олохгүй байгаа аж. Уг түгжигдсэн онгоцны хоёр талд АНУ, Орос, Саудын Араб зэрэг томоохон улсуудын нефтийн бүтээгдэхүүнтэй хөлгүүд түгжирчээ. 

Яг юунаас болж энэ байдал үүссэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Өдөрт 50-иас дээш тооны томоохон хөлөг онгоц нэвтэрдэг учраас энэ чиглэлийн ачаа тээвэрт "том асуудал үүслээ" гэж мэргэжилтнүүд олон нийтийн сүлжээгээр онцолжээ. 

Эх сурвалж: theguardian.com 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0