богино мэдээ New

Гоё мэдээ: Х.Эрдэнэт-Одыг Олон улсын жудо бөхийн холбооны УЗ-д сонгожээ

УЗ-ийн 17 гишүүний бүрэлдэхүүнд орж, Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болсон аж. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Энэ өдрүүдэд болж буй "Ташкентын гранд слам" жудо бөхийн тэмцээний үеэр Олон улсын жудо бөхийн холбоо хуралдлаа. Тус хурлаар Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч Гавъяат тамирчин Х.Эрдэнэт-Од-ыг Удирдах зөвлөлийн /УЗ/ гишүүнээр сонгожээ. Түүнийг "Жудо бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй" гэж үзэн ийн сонгосон байна. Ингэснээр тэрбээр УЗ-ийн 17 гишүүний бүрэлдэхүүнд орж, Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болсон аж. 

Эх сурвалж: Монголын жудо бөхийн холбоо

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0