богино мэдээ New

Ерөнхийлөгч өнөөдөр шинэ Ерөнхий сайд томилох төслөө өргөн барина

Хотын мэйр асан С.Амарсайханыг Засгийн шинэ танхимд заавал байх ёстой хүний нэг гэдгийг намаас нь санал болгож эхэлжээ. .

Тоймч Л.Баатархүү

   Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн талбар халуун сэдвүүдээр дүүрэн байсан. Ард иргэд Улсын Онцгой Комисс /УОК/-ыг "огцор" гэж жагстал Ерөнхий сайд У.Хүрэлсүх ундууцсандаа ч юм уу, гоморхсондоо ч юм уу бүү мэд Засгийн газраа тэр чигээр нь огцруулчихсан. 

Мөн үүрдийн найз мэт хамтарч явсан Ерөнхийлөгчтэйгээ хий хагарч нөхцөл байдал улам ч ширүүсэв. Ийнхүү засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор 32 дахь шинэ Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилуулах саналыг У.Хүрэлсүх оруулж МАН-ын УЗ болон УИХ дахь бүлгийн хурлаараа дуу нэгтэй дэмжсэн. Тухайн өдрөө Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ч өнөөдрийг хүртэл төрийн тэргүүн ямар нэг хариу хэлсэнгүй. Гэхдээ хуулийн хугацаатай. Ерөнхийлөгч тав хоногт багтаан УИХ-д шинэ Ерөнхий сайдын нэрийн тогтоолын төслийг өргөн барих учиртай. Тэр хугацаа нь өнөөдөр. Гэхдээ "Ажлын тав хоногт багтаан" гэж заагаагүй бол өнгөрсөн амралтын өдрүүдийг хасаад энэ долоо хоногийн ажлын тав хоногт багтах ёстой. 

   Шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн улс төрд татан оруулж ирсэн нутгийнх нь хуурай дүү нь. Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч гайгүй харилцаатай. Нөгөөтэйгүүр өмнөх Засгийн газрын бодлогыг тууштай үргэлжлүүлж чадах, гал тогоонд нь ажиллаж байсан гол хүн нь учраас "Хүүк" нэрийг нь дэвшүүлжээ. 

  Харин Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хэнийг авахаа хуулийн дагуу өөрөө шийднэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар давхар дээлтэй гурван сайд буюу Сангийн сайд нараасаа Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарыг "жийж" "шороо идэж өссөн" Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатараа хэвээр үлдэх аж. 

  Гол солигдох сайдууд нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Соёлын сайд С.Чулуун, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэрийг ярьж байна. 

Түүнчлэн Хотын мэйр асан С.Амарсайханыг Засгийн шинэ танхимд заавал байх ёстой хүний нэг гэдгийг намаас нь санал болгож эхэлжээ. 

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0