Сэтгүүлч Г.Баярчимэг
Улаанбаатар хотын төв талбайд уржигдар болсон цуглааныг эхлүүлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг "Жагсаал зохион байгуулсныхаа шанд УИХ-ын гишүүний зөвлөх болжээ" гэх мэдээлэл олон нийтэд тарж, шүүмжлэл дагуулаад байсан юм.
Харин энэ асуудлаар тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж УИХ-ын гишүүний Зөвлөхийн ажлаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн А.Отгонбаатар "Намайг харлуулах гэж хичээж, өө сэв хайж байгаа бол хүссэн зүйлээ хий" гэв.
Түүний хувьд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр шинэ оны өмнөхөөс ажиллахаар болж энэ сарын 19-д УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажиллуулах тухай албан бичгийг тус гишүүн өөрийн албан тоотоор илгээсэн аж.
Нийт сэтгэгдэл 0