богино мэдээ New

Хот хоорондын автобустай мөргөлдөж хүний амь эрсджээ

Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд зорчиж явсан паз автобустай портер маркийн машин мөргөлдөж хоёр хүний амь нас эрдсэн байна..

Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд зорчиж явсан паз автобустай портер маркийн машин мөргөлдөж хоёр хүний амь нас эрдсэн байна. Уг осол өчигдөр өдрийн 15:50 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас аймгийн төв рүү явах замын уулзвар дээр болжээ. Туслах замаас дотроо зургаан хүн суулгасан портер маркийн машин автобусны хажуу талаас мөргөж ийн осолджээ. Дотор нь сууж явсан зургаан хүний хоёр нь газар дээрээ нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Портер машины толгой нь салж унасан байна. Паз автобусанд орон нутгийн 25 зорчигч явсан аж. Одоогоор зорчигчдын хувьд гэмтэл аваагүй хэдий ч автобусны үндсэн жолоочын биеийн байдал муу байгаа гэх мэдээллийн бид авлаа. Говь-Алтай аймгаас Стана маркийн хоёр машин гаргаж автобусны зорчигчдыг Баян-Өлгий хүргэх юм байна. Манай сайт дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.