богино мэдээ New

Инфляци буурсны шагнал ипотекийн 5 хувь

Тэгвэл гурван жилийн дотор Монголбанк ямар ч байсан амлалтандаа хүрч, инфляцийг буурууллаа. Харин инфляци буурсны “шагнал” ард түмэнд ипотекийн зээлийн 5 хувиар очиж байна. .

сэтгүүлч Л.Энхдэлгэр

Ардчилсан нам орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 болгож, бууруулахаа амлаад байна. 2013 онд ипотекийн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Тухайн үед 14 хувийн инфляцитай байсан. Харин одоо инфляци улсын хэмжээнд 2.9 хувь, Улаанбаатарт 1.9 хувьтай байна. Тийм учраас ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Дунджаар нэг өрхөд 100 орчим мянган төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцоолж байгаа юм. Түүнчлэн Монголбанкны судалснаар энэ зөрүүгээр жилдээ 10 орчим тэрбум төгрөг хэрэглээ рүү гарах боломжтой гэнэ. С.Батболдын Засгийн газрын үед иргэдэд сар бүр 21 мянган төгрөг тарааж байсан. Тэр үед жилдээ 70 тэрбум төгрөг дэлгүүрийн лангуу руу гарч, хэрэглээг дэмждэг байжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2012 онд томилогдсоныхоо дараа инфляцийг 8 хувьд хүргэнэ хэмээн амласан. Түүнчлэн инфляци буурсны дараа зээлийн хүүг мөн нэг оронтой тоонд оруулна хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл гурван жилийн дотор Монголбанк ямар ч байсан амлалтандаа хүрч, инфляцийг буурууллаа. Харин инфляци буурсны “шагнал” ард түмэнд ипотекийн зээлийн 5 хувиар очиж байна.   

10 тэрбумын зөрүү гарна 

Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар иргэдийн сар бүр орон сууцны зээлдээ төлж буй мөнгөн дүн буурна. Дунджаар нэг өрхөд 100 орчим мянган төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцоолж байгаа юм. Түүнчлэн Монголбанкны судалснаар энэ зөрүүгээр жилдээ 10 орчим тэрбум төгрөг хэрэглээ рүү гарах боломжтой гэнэ. С.Батболдын Засгийн газрын үед иргэдэд сар бүр 21 мянган төгрөг тарааж байсан. Тэр үед жилдээ 70 тэрбум төгрөг дэлгүүрийн лангуу руу гарч, хэрэглээг дэмждэг байжээ. Үүнтэй харьцуулахад 10 тэрбум төгрөг харьцангуй бага дарамт гэдгийг судлаачид онцолж байна. Түүнчлэн зээлийг хүүг бууруулснаар шинээр 5000 гаруй айл орон сууцанд орох эрэлт нэмэгдэнэ. Харин зах зээл дээр 17000 орон сууц борлогдоогүй байгаа. Тийм учраас зээлийн хүүг бууруулах нь байрны үнийг нэмэгдүүлэхгүй гэдгийг холбогдох албаныхан онцолж буй билээ.

5 хувийг зээлийг хүн амын бодлоготой “уяна”

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гэж байгаа ч энэ нь хавтгайрсан байдлаар олгогдохгүй юм байна. Тодруулбал, Монголбанк Засгийн газартай хамтран журам боловсруулах бөгөөд энэ журмаар олон хүүхэдтэй айлд илүү дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байгаа аж. Ингэснээр ипотекийн зээлийг хүн амыг өсгөх бодлоготой уялдуулж буй юм байна. Гэхдээ журам эцсийн байдлаар батлагдаагүй байгаа. Урьдчилсан байдлаар хэрвээ дөрөв ба, түүнээс дээш хүүхэдтэй айлд таван хувийн хүүгээр зээл олгох, бүр цаашилбал урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж байгаа юм байна.

Яагаад заавал ипотек гэж...

Ипотек бол хуримтлалыг дэмждэг тогтолцоо. Тийм учраас эхний ээлжинд хуримтлалыг дэмжих зээлийн хүүг бууруулах ёстой гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд дараа дараагийн зээлийн хүүг бууруулах асуудал бий. Монголбанк энэ долоо хоногт бодлогын хүүг 13-аас 12 хувь болгож буулгалаа. Ингэснээр цаашдаа зах зээл дээр бизнесийн зээлийн хүү ч бас тодорхой хэмжээгээр бууруулах нөхцөл бүрдэх учиртай. Гэхдээ Монголбанк эхний ээлжинд хуримтлалын болон нэмүү өртөг үүсгэх, баялаг үйлдвэрлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлд олгох зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэж үзэж буй. Ямартай ч зээлийн хүү буурах эхлэл нь ийнхүү ипотек болж байна

эх сурвалж: www.eagle.mn