богино мэдээ New

Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татжээ

А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хоригложээ. .

сэтгүүлч С.Болд

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг дахин хорих шийдвэрийг шүүх гаргасан.

Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг хорьж байсан юм.

Харин энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хоригложээ. Тэдэнд албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр АТГ-т давхар хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.news.mn