'Парк Таун' бондын захиалга үргэлжилж байна


2018-11-30 20:40:16 6

Сэтгүүлч Б.Тэлмэн

  “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан “Минж Проперти” компани нээлттэй хүрээнд нэг тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа. Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох юм. Жилийн хүү нь 17 хувь бөгөөд хүү төлөх хугацааг зургаан сараар тогтоосон. Олон нийтэд санал болгож буй бондын нийт үнийн дүн нэг тэрбум, нэгж бондын нэрлэсэн үнэ 10,000 төгрөгтэй тэнцэж байна.

Өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргагч “Минж Проперти” компани нь Дархан-Уул аймагт 2011 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Орон нутгаас барилгын компани нээлттэй хүрээнд бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд анхны тохиолдол төдийгүй онцлог үйл явдал болж байна. Үүнийг дараа дараагийн орон нутгийн компани хөрөнгийн зах зээлд хөл тавих эхлэл гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 50 гаруй хувийг дангаар хангадаг тус компанийн эргэлтийн хөрөнгийн нийт хөрөнгөд эзлэх хувь 2017 онд 77.89 хувь буюу 13.81 тэрбум төгрөгт хүрч өссөн байна. Дархан-Уул аймгийн нийт хүн ам 101.8 мянгаар хэмжигдэж байна. Үүний 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны хүн ам. Монгол Улсын нийт хүн амын 3.3 хувь оршин суудаг Дарханы нийт ашиглалтад орсон орон сууцны барилгын 70 хувь нь 1950-1980 онд барьсан байна.

 


Сэтгэгдлүүд

  • Togookhuu Erdenebat.

    2018-12-06

    Minj propertiinhunduu ajliin amjilt husie!

  • Bayarbaatar

    2018-12-06

    Kompaniud iim argiig todiilon sain meddeggui. Bolomjiig ingeed ashiglaj chadaj bna gedeg tun sain hereg. amjilt husye ta buhend

  • Hohoo

    2018-12-06

    ergej tolohdoo l asuudalgui bwal humuus durtai l avah baih. mongolchuud l bas muria shu dee

  • zochin

    2018-12-06

    Hadgalamjind hiisnees l ashigtai yum baina avnaaa

  • Зочин

    2018-12-06

    Бонд авахын тулд яах ёстой юм болов оо. Хувьцааны данс байхад болно биз дээ

  • Zochin

    2018-12-06

    Mongol kompaniud sergej baina amjilt husye