Дэд бүтцээ шийдсэн амины сууцанд 8 хувийн зээл олгоно


2018-12-05 12:35:21 4

Сэтгүүлч Л.Баатархүү

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэлээд хэдэн чухал асуудлыг шийджээ. Тодруулбал, инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120мкв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгож болохоор журмын шинэчлэлд тусгажээ. "Зээлийн хугацаа нь 360 хүртэл сар, жилийн хүү нь найман хувь, урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна" гэжээ. 

  Мөн "Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх бөгөөд төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно" гэх заалтууд орсон байна. 

   Түүнчлэн ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөгийг 500 тэрбум болгон нэмлээ. Ингэснээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нэмэгдэж байгаа аж. 


Сэтгэгдлүүд

  • Ж бундаа ш эрдэнэ билэг схд 25 р хороо 88708867 89916209

    2018-12-05

    Энэ байрны зээлэнд хамрагдмаар байна ямар материал бүрдүүлэх вэ бид шиг хүмүүст хэрэгтэй юм байна бидэнд туслалцаа хэрэгтэй байна

  • G.Dawaadorj

    2018-12-05

    Xaanaas sudalj medeelel awax u

  • Зочин

    2018-12-05

    ард түмний төлөөх ийм шийдвэр гаргаж байгаад маш их баярлалаа

  • unshigch

    2018-12-05

    oo ene l bhgui yu daa. mash sain