Ж.Батзандан дөрвөн жилийн хугацаанд АН-аар овоглох "эрхгүй" болжээ


2018-12-03 13:32:03 4

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Ардчилсан намаас УИХ дахь төлөөлөл болсон гурван гишүүндээ улс төрийн хатуу хариуцлага ноогдуулахаар боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаанд намаасаа хасаж, Лу.Болд, Д.Мурат нар дөрвөн жил намаасаа сонгуульд нэр дэвших эрхгүй болов. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх товчлуур дарж намынхаа бодлого, байр сууринаас хазайсанд ийн "шийтгэл"-д өртжээ.  Ж.Батзандангийн хувьд намынхаа бодлогын эсрэг олон удаа зөрсөн учраас "хасагдах" шийдвэрт оногдсон аж. Ингэснээр Ж.Батзандан дөрвөн жилийн хугацаатайгаар АН-аар овоглох боломжгүй болж байна. 


Сэтгэгдлүүд

  • Zochin

    2018-12-05

    Odoo Murat ni ch Gesen bulgeesee alban esoor zarlaj garval taarna

  • Zochin

    2018-12-04

    AN ard tumnii dund jinkhene shivshig bolloo, hen hen be gedgee yaruu to door haruullaa, ingeed AN iin hujaa Erdene gegchiig ard tumen bur sain tanij avlaa

  • Zochin

    2018-12-03

    AN.iihan dotroo bujignalaa. Murat chini harin ard tumniihee tuluu yum baina. hasssan ch gesen ner tortei hasagdalt

  • Уншигч

    2018-12-03

    ээ. АН алдлаа даа