Төв банкийг бодлогын хүүгээ чангаруулах даалгавар өгчээ


2018-11-22 16:54:14 6

Сэтгүүлч Л.Баатархүү

  Олон улсын Валютын сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ажлын хэсгийн мэдэгдэл гарлаа. Уг мэдэгдэлд "Төсвийн алдагдал тооцоолж байснаас ч хурдацтай буурч, Засгийн газрын өр багассан" талаар онцолжээ. Мөн банкны өөрийн хөрөнгө болон гадаад валютын нөөц эмзэг хэвээр байгааг дурьдсан байна. 

  Гэхдээ эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэг гэхэд биелүүлэх боломжтой байгаа ч зээлийн хэт өсөлт, гадаад орчны шокоос хамгаалахад гол бодлогоо чиглүүлэх шаардлагатайг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, улсын дотоодын эрэлт нэмэгдэж буй нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байгааг ажлын хэсгийн ахлагч Жеф Готлийб хэллээ. Ингэснээр цаашдаа төв банкинаас бодлогын хүүгээ чангатгаж зээлийн хэт өсөлтийг саармагжуулах даалгаврыг тус сангаас өгч байна. 

Мэдэгдлийг энд дарж үзнэ үү. 

 


Сэтгэгдлүүд

  • хүн

    2018-11-28

    Монгол банкинд үүнээс өөр арга байхгүй л дээ Засаг ингэж талцаж байхаад ажлаа хийгээсэй

  • Танхим

    2018-11-22

    Засаг унавал үгсэн паланцагийнх нь зорилтдоо хүрэх лөөлөө болий шдэ. Гэхдээ эдийн засаг тун давгүй бол бга

  • zochin

    2018-11-22

    MU UBS.iin uls boljee. buh bodloo bariulaad l bolj baigaa yum uu

  • Харуул

    2018-11-22

    Инфляци ийм бага байхад яагаад бодлогын хүүг чангаруулах ёстой гэж. Бизнесийг дэмжих биш жинхэнэ боймлох гэж байна

  • Зчоин

    2018-11-22

    Энэ Монголбанк гэж гөлийсөн юу ч хийдэггүй нэг газар байнаа

  • unshigch

    2018-11-22

    yana daa biznes erhlegchid l hetsuudeh ni