богино мэдээ New

О.Хангайд чимэг нөхөж олголоо

Гэвч сэргээшийн шинжилгээнд Д.Цэрэнтогтох начин "бүдэрч" допингийн төрлийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн учраас түүний даваануудыг хүчингүй болгосон байна. Улмаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хасжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Ховд аймгийн Буянт сумын харъяат, "Ховд аймгийн хөгжлийн төлөөх сан"-ийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайд "Өсөх идэр" чимгийг нь нөхөж олголоо. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн жил буюу Ардын хувьсгалын 98 жилийн үндэсний их баяр наадмын тавын даваанд Баянхонгор аймгийн Заг сумын харъяат Д.Цэрэнтогтохд өвдөг шороодсон юм. Гэвч сэргээшийн шинжилгээнд Д.Цэрэнтогтох начин "бүдэрч" допингийн төрлийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн учраас түүний даваануудыг хүчингүй болгосон байна. Улмаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хасжээ.