богино мэдээ New

Нэр дэвшигч Ш.Адьшаа уриалга гаргалаа

Тэрбээр "Сүүлийн үед Монголын улс төрийн ертөнцөд тогтоод буй гүжир гүтгэлэг, хар пиарыг халж, хийж бүтээсэн зүйлсээрээ, мөн бодлого шийдлээрээ улс төрийн сонгодог өрсөлдөөнийг үзүүлэхийг уриаллаа. .

Сэтгүүлч Л.Баатархүү

  Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 16-р тойрогт Ховд аймагт АН-аас нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаа цуг өрсөлдөж буй болон нийт нэр дэвшигчдэд хандаж уриалга гаргалаа. Тэрбээр "Сүүлийн үед Монголын улс төрийн ертөнцөд тогтоод буй гүжир гүтгэлэг, хар пиарыг халж, хийж бүтээсэн зүйлсээрээ, мөн бодлого шийдлээрээ улс төрийн сонгодог өрсөлдөөнийг үзүүлэхийг уриаллаа. 

Түүний байр сууриа илэрхийлсэн мэдээллээс товчхон хүргэж байна. "Өнөөдөр миний бие Монголын алс баруун хязгаар, олон ястны өлгий, төрсөн нутаг Ховд аймаг руугаа хүлгийн жолоо залах гэж байна. Надтай цуг цаг үргэлж хамт байдаг, намайг болон миний хийж бүтээж буйг зүрх сэтгэлээрээ дэмждэг Ховд нутгийн ард түмэнтэйгээ 2020 оны сонгуульд хамтдаа хүч үзэх гэж байна. Монгол Улс, монгол хүний хөгжлийн төлөө бүх нэр дэвшигчид сэтгэл зүрх нэгэн зүгт байх учиртай. Сонгууль гэдэг бол хувь хүний амбицийн хувиа хичээсэн далд санааны гарц байх ёсгүй. 

Нийт нэр дэвшигчиддээ дахин хэлэхэд сошиал медиа орчноор бусдыгаа хайр найргүй гүтгэж, харлуулсан, олон түмнийг айдаст автуулсан хар зүйлийг битгий гаргаасай, гэрэлтэй гэгээтэй бүхнийг дэмжье" гэдэг ийм уриалгыг миний бие гаргаж байна. Түүнчлэн сүүлийн хэдэн сар сонгууль болохтой холбоотойгоор намайг болон миний бизнесийг үндэслэлгүйгээр гүжирдэж, доромжилсныг та бүхэн санаж байгаа. Гаалийн гэмт хэрэгтэн, ЖДҮЧИН, хятадууд оруулж ирэх гэж байна гээд. Ауюлт өвчний ийм үед намайг хувийн эмнэлэгтээ "300 хятад оруулж ирэх гэж байна" хэмээх үндэслэлгүй мэдээллээр олон нийтийг айдас хүйдэст автуулсан. Ийм муухай зүйлийг нэг улстөрчийн хэвлэлийн албанаас зохион байгуулалттайгаар явуулсныг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлэн шалгаж буй. Зохих хариуцлагыг нь үүрүүлэх байх гэдэгт итгэж байна. Харамсалтай нь өнөөдөр Монгол орон өвчтэй хятадууд байтугай эрүүл монгол хүнээ гаднаас авахад туйлын хүндрэлтэй байгааг та, би бүгд харж буй. Ийм гүтгэлэг, худал хуурмагт битгий автаарай гэж нийт ард түмэндээ уриалж, нэр дэвшигчиддээ амжилт хүсэж байна" гэлээ.