богино мэдээ New

Өнөөдөр 100 супер азтантай, онлайн тоглолт болно

хоёр өрөө байр, хоёр ширхэг приус-30 автомашин, зөөврийн компьютер, гар утас, гадаадад аялал эрхийн бичиг гээд 100 супер азтан тодруулах аж..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   “Бубус тур” ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Маскаа зүүцгээе БАЯРЛАЛАА” онлайн тоглолт өнөөдөр 22:10 цагаас ТВ5  телевизээр орон даяр шууд дамжуулна. 
Энэхүү тоглолтын хувьд хоёр өрөө байр, хоёр ширхэг приус-30 автомашин, зөөврийн компьютер, гар утас, гадаадад аялал эрхийн бичиг гээд 100 супер азтан тодруулах аж. Сугалаанд оролцохын тулд тоглолтын сайн сайхны тасалбар болох 20000 төгрөгийг “Хаан банкны : 5058560640 Хүлээн авагч: БУБУС ТУР ХХК” дансанд өөрийн нэр, утасны дугаараа бичиж шилжүүлэх юм. Ингэснээр маргааш буюу зургаадугаар сарын 1-ний 17:00 цагт ТВ5 телевизээр орон даяар шууд дамжуулан тодруулах азын сугалаанд оролцох эрхийн эзэн болно. 
Уг тоглолтод Мотив хамтлаг, дуучин П.Баярцэнгэл, С.Зоригт, А.Хишигдалай, С.Сэрчмаа, Д.Даваадалай, Ану, жүжигчин Б.Нямхүү, Хөтлөгч +17 ЖИЖГЭЭ, ЦОГТОО гээд олон шилдэг уран бүтээлчид оролцох юм. 

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8686-1234, 9908-9653, 8688-6377 утаснаас аваарай. 

Мөн "Бубус тур" ХХК-ийн пэйже хуудсаар авах боломжтой.