богино мэдээ New

Ковид-19 вирусаар 5.6 сая хүн өвчиллөө

Манай хойд хөрш ОХУ-ын хувьд халдвар аюултай түвшинд хэвээр байна. Сүүлийн 24 цагт гэхэд 8900 хүн шинээр халдварлажээ. Харин Монгол Улсын хувьд 179 хүн шинээр ажиглалтад орж, 36 хүн гэрийн ажиглалтад шилжээ. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэргэжилтнүүдийн мэдээллийн эхэнд онцолсноор дэлхийн улс орнуудын хэмжээнд ковид-19 вирусын халдвараар 5.676.000 хүн халдвар авчээ. Үүнээс 2,4 сая хүн эдгэрч, 2,9 сая нь эмчлүүлж байгаа аж. Манай хойд хөрш ОХУ-ын хувьд халдвар аюултай түвшинд хэвээр байна. Сүүлийн 24 цагт гэхэд 8900 хүн шинээр халдварлажээ. Харин Монгол Улсын хувьд 179 хүн шинээр ажиглалтад орж, 36 хүн гэрийн ажиглалтад шилжээ. Одоогоор нийт 1262 хүн ажиглалтад байгаа юм. Мөн ОХУ-аас энэ сарын 13-д ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс корона вирус илэрч манай улсад зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 148 боллоо. Үүнээс 43 хүн эдгэрч, 105 хүн эмчилгээнд байгаагаас тав нь хүнд байна.