богино мэдээ New

Автомашин хулгайлсан этгээдүүд арлын дугаарыг нь өөрчлөн зарах гэж байжээ

Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олжээ. .

Автомашин зогсоол дээрээс хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн "13 дугаар хорооны 1-р байрны хойд талын ил зогсоол дээрээс 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин хулгайд алдсан" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу тус дүүргийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжлан 2719 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 905 дугаарын хашааны үүднээс олжээ. 

Тээврийн хэрэгслийг хулгайлсан этгээдүүд нь гэр бүлийн харилцаатай 27, настай,эрэгтэй Н.Ч , 32 настай, эмэгтэй Э.У нар нь бүлэглэн үйлдэж уг автомашины арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах зорилготой байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Мөн хэргийн үзлэгээр эзэмшигч нь тодорхойгүй 97-82 УНД, 73-85 УНО, 07-21 УБӨ, 24-47 УНЗ , 50-93 УНЛ 25-28 УНЛ, 98-09 УНТ улсын дугаарууд хураагдсан ба эдгээр номерууд нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл байж магадгүй байх тул холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. 

Иймд иргэд  хуучин тээврийн хэрэгслийг худалдан авахдаа арлын дугаарт нь өөрчлөлт орсон эсэхийг сайтар шалгах, оношилгоонд оруулж худалдан авалт хийх болон тээврийн хэрэгслийг гэрэлтүүлэг, хараа хяналттай, харуул хамгаалалттай газар байршуулахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба