богино мэдээ New

"Цаашдаа гадаадаас олон хүн аваад байвал ачааллаа дийлэхгүйд хүрнэ" гэв

Түүнчлэн маргааш Франкфуртаас ирэх хүмүүс эрсдэл дагуулна гэдгийг ч мэргэжлийн хүмүүс санууллаа. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Ковид-19 вирустай холбоотой цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө. Тус яамнаас мэдээлснээр өчигдөр эх орондоо ирсэн 278 зорчигч лабораторийн шинжилгээгүй учраас "өндөр эрсдэлтэй" гэж үзэн 21 хоног тусгаарлахаар болсон байна. Мөн онгоцны бүрэлдэхүүний 11 хүнийг тусгаарлажээ. Ирсэн хүмүүсээс жирэмсэн эмэгтэй 13, өндөр настан 29, эрүүл мэндийн шалтгаантай 43, бага насны хүүхэдтэй 95 хүн байгааг яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. 
  Түүнчлэн маргааш Франкфуртаас ирэх хүмүүс эрсдэл дагуулна гэдгийг ч мэргэжлийн хүмүүс санууллаа. Мөн "Цаашдаа хэтэрхий олон хүн гадаадаас аваад байвал гурван сая хүндээ эрсдэл гаргаж, эрүүл мэндийн байгууллага дийлэхгүйд хүрнэ" гэж Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.