богино мэдээ New

Өнөөдөр 455 хүн гэрийн хяналтад шилжинэ

Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр "хотын төвд гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлалаа" гэж шүүмжлээд буй. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Ковид-19 вирусын цаг үеийн мэдээллээр Улсын онцгой комиссын /УОК/ штабын дарга Б.Ууганбаяр гадаадаас ирж буй болон тусгаарлалтад байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өглөө. 

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2321 хүнийг ковид-19 вирусын улмаас тусгаарлаад байгаа аж. Үүнээс 0-5 настай 69,
6-17 настай 153 хүүхэд, 18 ба түүнээс дээш насны 2,099 хүн байна. Харин эдгээрээс өнөөдөр 455 хүнийг тусгаарлалтаас гаргаж гэрийн хяналтад шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр "хотын төвд гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлалаа" гэж шүүмжлээд буй. Энэ талаар УОК "Тусгаарлалтад байгаа хүмүүс өвчтэй хүмүүс биш ээ. Тэднээс айж эмээх зүйл байхгүй. Хотын гадуурх газруудад хүмүүсээ тусгаарлах гэхээр шаардлага хангаж өгөхгүй байна. Нэг хүн дотроо 00-той нэг өрөөнд ёстой. Шаардлага хангахгүй байгаа учраас бид төвийн буудлуудад цөөн тооны хүмүүсийг байрлуулж байгаа" гэв.