богино мэдээ New

Корона вирусын тав дахь тохиолдол мөн зөөвөрлөгдөж ирлээ

Тухайн иргэний хувьд Итали улсаас ирж урьдчилсан шинжилгээгээр онгоцонд суухаас өмнө вирус илэрсэн байжээ. Тиймээс онгоцонд бусад зорчигчоос тусгаарлаж суулгасан аж. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Дэлхий нийтийг донсолгоод буй корона вирус буюу ковид-19-ын халдварын манай улсад тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Уг тохиолдол мөн зөөвөрлөгдөж ирсэн байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын нислэгийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 30 настай эмэгтэйгээс илэрчээ. Тухайн иргэний хувьд Итали улсаас ирж урьдчилсан шинжилгээгээр онгоцонд суухаас өмнө вирус илэрсэн байжээ. Тиймээс онгоцонд бусад зорчигчоос тусгаарлаж суулгасан аж. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлэв. 

  Түүнчлэн Итали, Иран, БНСАУ-ын зарим хотуудаас ирж буй зорчигчдыг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн тусгаарлаж буй юм байна. Энэ нь ч гэсэн оновчтой тактик болж байгаа талаар Эрүүл мэндийн яам онцоллоо. 

  Дашрамд дурьдахад одоогоор ковид-19 вирус дэлхийн 164 оронд бүртгэгдэж, 7000 гаруй хүн нас баржээ. Харин манай улсын хувьд халдварын эрдсэл өндөр ч гэсэн төр засгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч буй учраас халдварын тархалт гарахгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагуудаас онцолж байна.