богино мэдээ New

Дасгал хийхгүйгээр, дэглэм барихгүйгээр турах арга

Тухайлбал, бүсэлхийн тойрог эгц зогссон байрлалаас эмэгтэй хүн 80см-ээс, эрэгтэй 90см-ээс бага байх ёстой..

Сэтгүүлч Л.Баатархүү

  Эрхэм уншигч та бүхэндээ орчин үед бүсгүйчүүдийн “сэтгэл гонсойлгох” хамгийн аюултай хүчин зүйл болсон таргалалт, илүүдэл жинг үүсгэдэг шалтгаанууд, жингээ хасах аргачллуудын талаарх цуврал мэдээллээ хүргэж байна.

Мөн таны бүсэлхийн хэмжээ хэдэн см-ээс бага байвал хэвийн жинтэй байж болох, эрүүл жингээ тодорхойлох томъёо, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан тоон мэдээлэл болон таргалалтаас танд ямар аюултай хор уршиг үүсэж болох вэ зэргийг голчилж бэлтгэлээ.

Таргалалт үүнээс болж үүсдэг

  Монгол Улсын хувьд 1992 оноос “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгааг хийж ирсэн байдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2017 онд хийсэн судалгаагаар “Илүүдэл жин ба таргалалтын тархалт тав хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Мэргэжлийн байгууллагуудын гаргасан мэдээлэлд таргалалт үүсэж буй гол хүчин зүйлүүдийг ийн тодорхойлжээ.

  • Өөх тос, нүүрс ус ихтэй хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр шоколад зэргийг ихээр хэрэглэх
  • Хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил
  • Стресс, нойргүйдэл, ажлын хэт ачаалал
  • Хорт зуршил /шар айраг, архи, тамхи/
  • Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд
  • Эм, эмийн бүтээгдэхүүн /кортикостероид, антидепрессант/
  • Төв мэдрэлийн тогтолцооны зарим эмгэгүүд /тархи гэмтэх, үрэвсэх, хавдар/
  • Удамшлын хүчин зүйл /Ген болон гэр бүлийн/ гэх мэтээс илүүдэл жин үүсэж буй юм байна.

Түүнчлэн уур уцаартай болох, толгой өвдөх, өтгөн хатах, хоолондоо цадахгүй байх, амьсгаадах, нойр ихсэх, залхуурах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл таргалалт тантай золгож буй нь эхлэл гэнэ.

Таны жин хэвийн байсан ч төвийн таргалалт ихтэй бол халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж үздэг аж. Тухайлбал, бүсэлхийн тойрог эгц зогссон байрлалаас эмэгтэй хүн 80см-ээс, эрэгтэй 90см-ээс бага байх ёстой.

Таргалалттай байх нь ямар ч хүнд ялангауа бүсгүйчүүдэд стресс үүсгэх, сэтгэл санаагаар унах, ажил үйлс бүтэхгүй байх, өөртөө итгэлгүй, хүсэл тэмүүлэлгүй болох, гэр бүлийн уур амьсгал эвдрэх, архаг хууч өвчнүүдийн суурь тавигдах зэрэг аюултай зүйлүүдийн уршиг бүрдэнэ.

Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, хоолны дэглэм барихгүйгээр турах арга

Тэгвэл таргалалтаас хэрхэн сэргийлж, илүүдэл жингээ хэрхэн амар, хялбар аргаар хасаж болох вэ?

Орчин үед илүүдэл жингээсээ салах олон аргыг бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүс санал болгодог болов. Гэхдээ фитнест явах болон бусад төрлийн спортоор хичээллэх гэхээр ажил, амьдрал орхигдчих гээд бүсгүйчүүдэд илүү хүндрэл учруулна. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, дамжин борлуулдаг, найдваргүй бүтээгдэхүүний туршилт болон жингээ хасах мөрөөдөл талаар болдог тохиолдол олон.

Бид энэ удаагийн цувралдаа ажлаа алдахгүйгээр хэзээ ч ямар ч нөхцөлд хэрэглэж, богино хугацаанд үр дүнтэй турах арга, бүтээгдэхүүнийг онцолж байна.

Турк улс дэлхий дахинд зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маяг, энэ төрлийн бүтээгдэхүүнээрээ алдартай. Үүн дотроос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн cherry handle хэмээх олон төрөлт ургамлын нэгдлээс бүрдсэн байгалийн тураах бүтээгдэхүүнийг Монголд 2015 оноос албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ.

Уг бүтээгдэхүүний хувьд сард хамгийн багадаа зургаан кг турдаг байна. “Дасгал хөдөлгөөн хийх ажлын цаг зав хомс бол танд хамгийн онцгой тохирох бүтээгдэхүүн” гэдгийг хэрэглэгчид нь олон нийтийн сүлжээнд дурьджээ.

Гол онцлог нь жин дахиж нэмдэггүй, чулуужсан өөх буюу целюлит, дотор өөхийг маш сайн хайлуулж чаддаг аж. Түүнчлэн илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахад бас нэг асуудал үүсдэг нь суларч, унжсан арьс үлдэх. Харин cherry handle-ийг хэрэглэснээр арьсыг давхар чангалдгаараа гайхалтай юм.

Мөн бүсгүйчүүд болон таргалалт ихтэй хүмүүсийн бас нэг зовлон нь хоолны дуршлаа бууруулах олон арга хэрэглэж, эцэстээ цөхрөлд хүрч жингээ улам нэмэх тохиолдол мянга мянган хүний сэтгэлийн шаналал болж байна. Энд онцолж буй cherry handle-ийн хувьд хоолны дуршлыг өндөр түвшинд бууруулж чаддаг гэдгээрээ гайхалтай юм билээ.

Хэрэв та хүссэн жиндээ хүрсэн бол хэзээ ч хамаагүй хэрэглээгээ зогсоож болно. Үүнээс гадна янз бүрийн дэглэм барьдаггүй гэдгээрээ ч онцлог.

Бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг энд дарж авахаас гадна 89188338 утаснаас авч болох юм байна.

Таргалалт танд ийм эрсдлийг авчирдаг

  • Артерийн даралт ихсэх
  • Тархины цус харвалт
  • Чихрийн шижин
  • Яс сийрэгжих
  • Судас хатуурах, зүрхний шигдээс
  • Элэг өөхлөх, хатуурах
  • Цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл
  • Уушги – зүрхний үйл ажиллагааны дутагдал
  • Ходоод сунах, шархлах
  • Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсаг, шээсний сүвний үрэвсэл,
  • Арьсны намарс, идээт үрэвсэл
  • Апноэ (унтаж байхад амьсгал зогсох)
  • Шамбарам
  • Бодисын солилцооны хам шинж
  • Хүй сболон цавины ивэрхий
  • Хавдар

​Биеийн жингийн индексийг тооцох томъёо:

Тураал < 18.5

Хэвийн 18.5 – 24.9

Илүүдэл жин 25 – 29.9

Таргалалтын I зэрэг 30 – 34.9

Таргалалтын II зэрэг 35 – 39.9

Хэт таргалалт буюу Таргалалтын III зэрэг 40 <

Жишээ нь: Биеийн өндөр - 160 см буюу 1.6 метр, жин 61,5 кг эрэгтэй хүний байвал зохих эрүүл жин, БЖИ-ийг тооцон олцгооё.

БЗЭЖ =(1.6 х 1.6) х 22 = 56.32 кг

БЖИ = 61.5 кг / (1.6 х 1.6)м = 24 Хэвийн жинтэй