богино мэдээ New

Ковид-19-ийн онцгой шинж тэмдгүүдийг хүргэж байна

Шинэ төрлийн корона вирус буюу covid-19 илрэх гол шинжүүдийг хүргэж байна. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

Шинэ төрлийн корона вирус буюу covid-19 илрэх гол шинжүүдийг хүргэж байна. 

• Халуурах – 88%
• Хуурай ханиалгах – 68%
• Ядарч сульдах – 38%
• Цэр гарах – 33%
• Амьсгал давчдах – 19%
• Булчин өвдөх – 15%
• Хоолой өвдөх – 14%
• Толгой өвдөх – 14%
• Бөөлжих-5%
• Хамар битүүрэх-5%
• Гүйлгэх-4%
Харин нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар явахгүй байх
• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
• Сайн унтаж амрах
• Тайван, стрессгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх

  • Чихэрлэг, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх
  • Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Гэр орноо агааржуулж, халдваргүйжүүлэх нойтон цэвэрлэгээ тогтмол хийх
  • Гар утас, зурагт хэт их үзэхгүй байх. Учир нь дэлгэц таны дархлааг хамгийн их бууруулах болно. 
  • Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
  • Буцалгаагүй ус хэрэглэхгүй байх
  • Хүн бүр тусдаа аяга тавга, ариун цэврийн алчууртай байх

 

Эрүүл мэндийн яам