богино мэдээ New

Баян-Өлгийд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлоос халдвар илэрсэнгүй

өмнөд хөрш рүү зорчоод буцаж ирсэн замаа нуун дарагдуулж улмаар халуурч, ханиалгасан, суулгасан байдалтай байсныг тус вирусын сэжигтэй тохиолдлоор бүртгэн аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байсан юм. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Баян-Өлгий аймагт корона вирусын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг буюу "халдвар илрээгүй" гэсэн хариуг Эрүүл мэндийн яамнаас өглөө. 

Тодруулбал, өмнөд хөрш рүү зорчоод буцаж ирсэн замаа нуун дарагдуулж улмаар халуурч, ханиалгасан, суулгасан байдалтай байсныг тус вирусын сэжигтэй тохиолдлоор бүртгэн аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байсан юм. Тухайн иргэн нэгдүгээр сарын 10-нд Эрээн хот руу гарч цааш Бээжинд хоёр хоносон байдаг. Хоёрдугаар сарын 5-нд буцаж нааш Замын-Үүд рүү 48 хүнтэй автобусанд зорчиж явсан. Мөн Улаанбаатарт хоёр, Ховд аймгийн "Цамбагарав" зочид буудалд хоёр хоноод Баян-Өлгий рүү дөрвөн хүнтэй таксигаар зорчсныг холбогдох байгууллагууд тогтоосон аж. 

Дашрамд дурьдахад "Цамбагарав" буудлыг Ховд аймгийн Цагдаагийн газраас хамгаалалтад авч буудлын ажилтнуудыг гэрийн хорионд байлгаж байв.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар "Эрсдлийн түвшин маш өндөр байгаа. Гэсэн хэдий ч манай улсад коронавирус бүртгэгдээгүй. Төр засгаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бүх арга хэмжээг сайн авч байна. Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан иргэд шинжилгээгээр бүгд халдвар аваагүй болох нь тогтоогдсон" гэлээ.