богино мэдээ New

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа

Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг улс даяар ирэх гуравдугаар сарын 2-ыг хүртэл түр хаах шийдвэр гаргалаа..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг улс даяар ирэх гуравдугаар сарын 2-ыг хүртэл түр хаах шийдвэр гаргалаа. Хүүхдүүдэд сургалтыг онлайнаар өгөх талаар холбогдох газрууд судалж эхэлжээ. 

Тус вирусны халдвартай БНХАУ-ын хоёр иргэн Монгол Улсын хилээр нэвтэрч одоогоор тусгаарлагдаад байгаа аж. Корона вирусээр өвчилсөн хүмүүсийн тоо ДЭМБ-ын мэдээлснээр 844-д хүрээд байна. Үүнээс нас барсан хүний тоо одоогоор 25 байгаа юм. Та бүхэн уг вирусын талаарх зөвлөгөө мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086829 дугаарын утаснаас авах боломжтой.