богино мэдээ New

Б.Ганхуяг 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн мэтгэлцээнээс “бултжээ”

“Эрдэнэс Тавантолгой” 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ онд "ногдол ашиг тараана" гэсэн..

Б.Болор

   “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг "Дефакто" мэтгэлцээнд дуудсан. Тэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг болон тус компанийн 2019 оны төсвийн хүрээнд өчигдөр мэтгэлцэх байсан ч Б.Ганхуяг уг мэтгэлцээнээс “бултжээ”. “Эрдэнэс Тавантолгой” 2018 онд 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ онд "ногдол ашиг тараана" гэсэн. Гэтэл нэгж хувьцаанд 25-хан төгрөгийн ногдол ашиг буюу нэг иргэнд 26800 төгрөг хуваарилах болсонд иргэд бухимдаж буй юм. Ногдол ашиг ийм бага байгаа шалтгаан нь олон нийтийн шүүмжилж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны түүхэндээ байгаагүй 481 тэрбум төгрөгийн үрэлгэн төсөвтэй холбоотой  гэнэ. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс үүнийг “Ногдол ашгийн хулгай” хэмээн дүгнэж, төсвөө эргэж харах шаардлагатай гэж үзжээ. Монгол Улсын 2.5 сая иргэн хувьцааг нь эзэмшиж буй тус компани удирдлагын зардалд 22 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.7 тэрбум мөн 4.5 тэрбум төгрөгөөр компьютер авахаар төсөвт тусгажээ байна.