богино мэдээ New

600 сая төгрөгийн өртгөөр гишүүдийн ирцийг бүртгэхээр боллоо

УИХ-ын гишүүдийн сахилга батгүй, чуулганы хуралдаан тасалдаг, цагтаа ирдэггүй, бусдын өмнөөс кноп дардаг үйлдлийг халахаар хурууны хээ уншигч төхөөрөмжийг нэвтрүүллээ. .

Сэтгүүлч У.Ерэнбаатар

  УИХ-ын гишүүдийн сахилга батгүй, чуулганы хуралдаан тасалдаг, цагтаа ирдэггүй, бусдын өмнөөс кноп дардаг үйлдлийг халахаар хурууны хээ уншигч төхөөрөмжийг нэвтрүүллээ. Уг төхөөрөмжийг нийтдээ 600 сая төгрөгийн өртгөөр авч буй юм байна. Мөнгийг нь энэ оны төсөвт суулгасан талаар эх сурвалжууд онцлов.

УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ хаврын чуулганаас хэрэгжиж эхэлнэ. Мөн төрийн ордны хууль тогтоох үйл ажиллагаа доройтож эхэлсэн учраас, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ийн оруулжээ. Гэхдээ их хурлын гишүүдийг хуралдаа ирдэг болгох зорилготой дээрх аргын үр дүн хэрхэн гарах нь тодорхой бус байна.  Хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүдийн хурууны хээг таних төхөөрөмжийг Төрийн ордонд Байнгын хороод, чуулганы хуралдааны танхимд суурилуулсан аж.