богино мэдээ New

ГХЯ-аас сэрэмжлүүлэг гаргалаа

зам тээврийн осол цөөнгүй гарч монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байна..

ГХЯ-ны Консулын газраас иргэдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. 
БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байна.
Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, хальтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байгаа.
Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг сануулж байна.