Мөнгөний бодлого гэж юу вэ


2017-10-02 18:00:09 0

Аналист Ч.Мөнгөнзаяа

Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх, багасгах зэргээр эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх төв банкны үйл ажиллагааг Мөнгөний Бодлого гэнэ.

Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизм дээр суурилан хэрэгждэг онцлогтой.

Мөнгөний бодлогын  зорилтыг хангах үүргийг төв банк, засгийн газар хоёрт хувааж үүрүүлбэл эцэстээ аль 2аль нь хариуцлагагүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Иймээс ч ихэнх оронд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрхийг тухайн Улсын Төв банкинд хуулиар олгосон байдаг.

Манай улсын Төв банкны хуулинд “Төгрөгийн тогтвортой тогтвортой байдлыг хангах явдал бол төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилт мөн”гэж заасан байдаг. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэнд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Учир нь төв банкны зорилтыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн тогтворжилтонд нөлөөлөх гол хүчин зүйл нь МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ болдог.

3

Үүнтэй холбоотойгоор төв банк нь мөнгөний: Хатуу болон Зөөлөн бодлoгын аль нэгийг сонгож хэрэгжүүлдэг.

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд төв банкнаас явуулж буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой бодлогыг мөнгөний ЗӨӨЛӨН бодлого гэнэ.

Заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өндөрсгөх замаар мөнгөний нийлүүлэлтийг багасгахад чиглэгдсэн Төв банкны үйл ажиллагааг мөнгөний ХАТУУ бодлого гэнэ.

   Ингэхэд мөнгөний бодлогын шийдвэр гаргалтыг хэн гаргадаг вэ ?

Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөл мөнгөний бодлогын асуудлаар тодорхой давтамжтайгаар хуралдаж шийдвэрээ гаргадаг байна.  Орон тооны найм, орон тооны бус таван гишүүдээс бүрддэг байна . МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ нь Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий бүхий зөвлөл юм.

Манай улсын МБЗ (Мөнгөний Бодлогын Зөвлөл) -ийн гишүүд :

(2014 оны 10-р сарын 21-ний өдрийн байдлаар)

МБЗ (Мөнгөний Бодлогын Зөвлөл) -ийн ШИЙДВЭР:

  • 2013 оны 1 дүгээр сарын 25- Бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулав.
  • 2013 оны 3 дугаар сар – Хүүний коридорыг нэвтрүүлэх

(Хүүний коридор гэдэг нь банк хоорондын захын хүүний хэлбэлзэх муж. Энэ бол зөвхөн хүүг төдийгүй түүний хэлбэлзэх мужийг тодорхойлдог орчин үеийн төв банкны арга хэрэгсэл юм )

  • 2013 оны 4 дүгээр сар- Бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулав.
  • 2013 оны 6 дугаар сар- Бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулав.
  • 2014 оны 2 дугаар сар- Бодлогын хүүг хэвээр үлдээв
  • 2014 оны 7 дугаар сар- Бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэв.

Эндээс үзэхэд МБЗ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг байх нь. Ингээд мөнгөний бодлого гэж юу болох талаар мөн манай улсын мөнгөний бодлогын хэргэжилтийн талаар жаахан ч гэсэн мэдээлэлтэй болсон байх гэж найдаж байна .

Дараарийн нийтлэлээрээ “Хасах Хүүгийн Бодлого”-ын талаар мэдээлэл хүргэх болно.