Б.Наранхүү тэргүүтэй таван гишүүн чуулганы нээлтэд ирсэнгүй


2017-10-02 17:13:52 6

   Тоймч Л.Баатархүү

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Хуралдаанд 76 гишүүнээс тав нь буюу УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы Б.Наранхүү, өмнө нь Монголбанкины дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан /Дархан-Уул аймгаас сонгогдсон/, О.Содбилэг, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар ирсэнгүй.

Эдгээр гишүүдээс хамгийн их хуралдаан тасалдаг нь Б.Наранхүү, О.Содбилэг нар гэх тоон мэдээлэл бий. Б.Наранхүүгийн хувьд өмнөх парламентаар таслалтаараа “толгой цохьдог” байв. Тодруулбал, 2015 оны зургаадугаар сарын эхээр чуулган нийт 19 удаа хуралдахад Б.Наранхүү 11, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүн байхдаа ес, О.Содбилэг зургаан удаа тасалж байжээ.

Б.Наранхүү өнгөрсөн жилийн хаврын чуулганаар мөн л хамгийн их таслалттай гишүүн байсан. УИХ-ын чуулган нийт 166 цагтай байдаг бөгөөд 2016 оны хаврын чуулганы хуралдаан өндөрлөхөд энэ эрхэм 74 цагийг тасалж, 32 цагийг хөдөө орон нутагт, 21 цагийг гадаадад томилолтоор өнгөрүүлсэн аж. 


Сэтгэгдлүүд

  • МОНГОЛ ХҮҮ

    2017-10-06

    СОДБИЛЭГ ГЭЖ НЭГ ЭРХИЙН БАЛАЙ БАЙНА БАС. МЭДЭЖ БАЙГАА ЧАДАЖ БАЙГАА ЮМ НЭЭЭГ Ч БАЙХГҮЙ. АНГАЙГААЛ ХААГУУР ЮУ ХИЙЖ ЯВДАГ ЮМ БҮҮ МЭД. БОДУУЛ ЭЦГИЙНХЭЭ ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЛЖ ҮЛДЭЭСЭН ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГИЙГ ҮРЭЭЛ ЯВЖ БАЙДАГ БАЙХ ДАА.

  • МОНГОЛ ХҮҮ

    2017-10-06

    ЭНЭ ХҮН ДУНДАЖ МОНГОЛ ХҮНЭЭС ХАМААГҮЙ УХААН МУУТАЙ ГЭДЭГ НЬ 5 ҮГНЭЭС НЬ ШУУД Л ТАНИГДДАГ ЮМ БИЛЭЭ ХӨӨРХИЙ. ХҮМҮҮСТ ХАЛ БАЛГҮЙ ТЭГЭЭД ТЭНЭЖ ЯВСАН НЬ Ч ДЭЭР.

  • baldan ovgon

    2017-10-06

    Mongoliin tor iim suudliin manuuhainuudaar l dutaj dee hoorhii

  • Зочин

    2017-10-03

    Содбилэг,Наранхүү нар УИХ-ын гишүүн байх ямар хэрэг байна аа.Тойргийн сонгогчид нь саналаа өгөөд байдаг сонин л байна шүү

  • Золбоотын Гансүх

    2017-10-02

    Наранхүү гишүүнээ та байнга л тасалж бх юм. Надад гишүүнээ шилжүүлчих. би үнэхээр гоё ажлаад өгьте

  • unshigch

    2017-10-02

    Mongoliin tor tednees hariutslagatai bhiig husne