богино мэдээ New

"Найраагүй наадам-Үнэ, цэнэтэй бөх" уриалгыг гаргаж байна

санхүүжилт үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, найраа хийсэн бөхчүүдийг "НАЙРААНЫ БӨХ" тусгай буланд нийтэлж, нэвтрүүлэн гаргахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байна..

TUGEENE.MN сайтын редакци

   WWW.TUGEENE.MN мэдээллийн цахим хуудас, "Шинэ монгол радио" 101.7-оос "НАЙРААГҮЙ НААДАМ-ҮНЭ ЦЭНЭТЭЙ БӨХ" үндэсний уриалгыг гаргаж байна. Үзэгчид сүүлийн хэдэн жил наадам биш найраа, бөхчүүдийн жүжиг үздэг боллоо. Тиймээс тухайн бөх "дүр эсгэлт", үгсэн хуйвалдах замаар аливаа цол авахад санхүүжилт үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, найраа хийсэн бөхчүүдийг "НАЙРААНЫ БӨХ" тусгай буланд нийтэлж, нэвтрүүлэн гаргахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагад уриалж байна. Харин найраагүй, өөрийн хүч чадал, ухаан, уран мэхээрээ цол авсан бөхчүүдийг алдаршуулж, дэмжигч байгууллагууд илүү ихээр урамшуулдаг болох. Түүнчлэн нийт бөх сонирхогч, үзэгч түмэн бидэнтэй нягт уялдаатай ажиллаж дээрх тохиолд гаргасан үйлдлийг баримтын хамт tugeene.mn@gmail.com хаяг болон бусад хэвлэл мэдээллийн редакци руу илгээнэ үү. 

    Мөн Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү уриалгыг дэмжин найраа гаргасан, гаргах гэж буй үйлдэлтэй яаж тэмцэх талаархи мэдээллийг олон нийтэд танилцуулахыг хүсэж байна. 

Манай редакцитай холбогдох утас: 93153030